Аймгуудад ариутгал, халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашин олгов
Засгийн газрын тогтоолоор Улсын нөөцөөс зарим аймгуудад ариутгал,халдваргүйтгэлийн болон шуурхай албаны автомашиныг олгохоор болсон.

Эдгээр автомашиныг хүлээлгэн өгөх ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

Уг ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нарын албаны хүмүүс оролцож, аймгуудын төлөөлөлд автомашины түлхүүрийг гардууллаа.

Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 11 аймагт нийт 16 автомашиныг олгосон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.