Огцом хүйтрэнэ гэдэг ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон интернэт орчинд 12 дугаар сард огцом хүйтэрнэ гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас залрууллаа.

Ус цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ сарын 20-24-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлвөөр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Халх гол, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, цаг агаар харьцангуй тогтвортой байх юм байна.

Мөн манай орны ихэнх нутгаар гол мөрөн, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа  боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-19 12:18:43
    хуйтрэнэ гэсэн нь яамайдаа хэт дулаарна гээгуй нь их юм даа одоо монголд болж байгаа ажил гэж байна уу энэ муу тэнэг женко хурэлсух хоер монголыг устгана шуу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүрэн 2017-12-19 08:44:05
    Хятадууд малгайтай хувьцас хийж өгсөнөөр тусдаа малгайтай хүн байхгүй толгой нүцгэн боллоо энэ нь 40 хүрээд толгой өвдөнө 50 хүрээд нэрээ мартана гамшиг
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-19 08:37:58
    Хүйтэрлээ гээд яана гэж энэ тийм чухал сэдвүү Харина өвөл малгайгүй толгой нүцгэн явах болсон л гамшиг боллоо
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • шаардлагатай 2017-12-19 07:39:01
    Цаанаасаа худалдаачин баячуудын захиалгаар худлаа мэдээлдэг сайт, сонин, ТВ мэдээгээ хааж байх хэрэгтэй. ТВ-үүдийн рекламны чадал мэдээний чадалтай ижил байх ...
    66.181.177.234
    Мэдэгдсэн Хариулах
  • 88 2017-12-19 05:59:23
    Худлаа мэдээлэл тавьдаг сайтуудаа хаагаачээ. Олон нийтийн сэтгэл санааг буруу сурталчилгаагаар үймүүлсэн нөхдийг хатуу шийтгэдэг байх хэрэгтэй.
    103.26.194.182
    Мэдэгдсэн Хариулах
  • фуахцжхц 2017-12-19 05:55:01
    Энэ албаар худал мэдээлэл цацаад байгаа хүмүүсийг шийтгэдэг баймаар юм. Дураараа бурж олон нийтийн сэтгэл санааг үймүүлчээд инээгээд сууж байна гэж юу байды
    103.206.195.210
    Мэдэгдсэн Хариулах