Макаотай ялтан шилжүүлэх хэлэлцээр байгууллаа
Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаотай “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийг энэ сарын 15-ны өдөр байгуулжээ. Монголын талаас Хонконг, Макаод суух Ерөнхий консул С.Эрдэнэ, Хятадын талаас Макаогийн Засаг захиргаа, хууль зүйн газрын дарга Чөн Хайфань оролцож, уг хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Макаод ял эдэлж буй Монгол иргэдийг эх орондоо шилжүүлэн авч, үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа аж. Мөн дээрх баримт бичгүүд нь хоёр талын хууль зүйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн ГХЯ-наас онцоллоо.
 

Г.Зул


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.