
Монгол Ардын Намын даргын нэр, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, МАН-ын даргаар Ухнаагийн Хүрэлсүхийг сонгосныг бүртгэсэн байна. Мөн Дээд шүүхээс тус намын мөрийн хөтөлбөрийг болон дүрмийн өөрчлөлтийн зарим хэсгийг бүртгэжээ.
Г.Зул