Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь фэйсбүүк хуудсаар дамжуулан улс төр, бизнесийн хүрээнийхний хүүхдүүд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн тухай мэдээлэл цацсан юм. Энэ талаар Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан "Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд Та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна" гэсэн байв.
Мөн тэрбээр өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрүүгийн цагдаагийн газар асуудлыг шалгаж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Г.Номуундарь охины бичлэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийж байгаа" хэмээн жиргэжээ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн