Тэр бүр харагдаад байдаггүй нууцлаг амьдралтай амьтан болох цоохор ирвэсийг судлах ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд эрчимтэй хийж байна. Тус байгууллагын мэргэжилтнүүд автомат камер тавих, ирвэс барьж сансарын дохиололтой хүзүүвч зүүх зэргээр шилжилт хөдөлгөөнийг нь судалж байгаа аж. Мөн гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран цоохор ирвэсийн генетикийн судалгаа хийж байна.
Дээрх ажлын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд баруун Монгол дахь Алтай Соёоны бүс нутаг дахь Баатархайрхан уулын ирвэсийн тоо толгойг тогтоох зорилгоор 2016 онд 68 ширхэг автомат камер тавьсан юм. Мэргэжилтнүүд автомат камеруудаа энэ оны есдүгээр сард хурааж авсан бөгөөд мэдээллээ нэгтгэж дуусчээ.
Камерт орсон ирвэсийг толбоор нь тодорхойлсон бөгөөд Баатархайрхан ууланд 34 бодгаль нас бие гүйцсэн ирвэс байгааг тогтоожээ. Мөн найман гүем камерт бичигдсэн байна.
Түүнчлэн энэ удаагийн судалгааны ажилд нутгийн иргэдийг оролцуулсан нь тэдний сонирхлыг ихэд татжээ. Камер байршуулах газрыг тогтоохдоо өмнөх туршлага дээр тулгуурласнаас гадна хаана, хэдийг байршуулахаа уг уулын ойролцоо амьдардаг нутгийн иргэдтэй зөвлөлдөж хамтран гүйцэтгэсэн байна.

Б.Орхон