Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын газрын алт хайлуулах, үнэт метал болон эрдэнийн чулуунд сорьц тавьдаг. Үнэт металлын сорьцын газар жилд дунджаар 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна.
Хамгийн сүүлд 2006 онд шинэчилснээс хойш өдгөө 12 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сорьцын хэв олон жил хэрэглэснээс бүдгэрсэн, өнөөг хүртэл алхаар товшин дардас тавих гар ажиллагаа хэдийн шаардлага хангахгүй болж байгаад үнэт эдлэлийн үйлдвэрүүд Үнэт металлын сорьцын газарт гомдол тавьсаар иржээ. Энэ мэт техник, технологийн хоцрогдол зөвхөн Үнэт металлын сорьцын газарт бус Стандарт, хэмжил зүйн газрын өдөр тутмын ажлын хамгийн том бэрхшээл болж байгаа аж.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн