Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо

Монгол Улсын “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллагаас энэ оны амьтанд ээлтэй иргэд, аж ахуйн нэгж, хамт олон, хэвлэл мэдээллийн байгууллагуудын шилдгүүдийг тодруулжээ. Амьтны төлөө сайн үйлс хийж бусдыгаа манлайлсан эрхмүүдийг танилцуулж байна.

“Амьтанд ээлтэй хүн-2017” шагналын эзнээр гэрэл зураг сонирхогч Г.Батсүх тодорлоо. Тэрбээр байгаль, ан амьтан, шувууд, нэн ховор амьтан болох Алтайн угалз, мазаалайг сонирхон судалдаг. Тэдгээр амьтдын амьдралын сонин содон агшин, араншингаар гэрэл зургийн бүтээл туурвиж, фото сурвалжлага, тэмдэглэл бүтээж олон нийтэд хүргэдэг байна.

“Амьтанд ээлтэй удирдагч-2017” шагналын эзнээр Нийслэлийн байгал орчны газрын дарга Э.Баттулга тодорлоо. Тэрбээр хот тойрсон байгаль хамгаалагчдыг удирдан, хотын хөгжил, орчны бохирдол, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хот орчмын зэрлэг амьтдыг хамгаалах ажлыг гардан хийдэг залуу манлайлагчдын нэг юм.

“Амьтанд ээлтэй хамт олон-2017” шагналыг олон улсын “Ротари”-ийн 3450 дүүргийн Монгол дахь салбар, Амгалан цогцолбор сургуулийн хамт олон шалгарлаа. Энэхүү хамт олон нь Монголын шувуу хамгаалах төвтэй хамтран “Нэг хүүхэд, нэг үүр” төслийг хэрэгжүүлж шувууны үүр хийх гарын авлага гаргаж, хүүхдүүдэд шувууны үүр хийх аргыг зааж сургажээ.

“Амьтанд ээлтэй сэтгүүлч-2017” шагналыг “ETV” телевизийн сэтгүүлч С.Шүрэнчимэг хүртлээ. Тэрбээр энэ онд байгаль экологийн асуудал, тэдгээрт өртөж буй биологийн төрөл зүйлийн талаарх сэдэвтэй 69 нэвтрүүлэг, сурвалжлага бэлтгэжээ.

“Амьтанд ээлтэй эмэгтэй-2017” шагналын эзнээр “Туул голд минж нутагшуулах төсөл” –ийн зохицуулагч Ю.Дэлгэрмаа тодорлоо. Энэ төсөл нь 2011 оноос одоог хүртэл хэрэгжиж байгаа бөгөөд минжний тоо толгой өссөөр байгаа юм.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jargalsaihan ts 2017-12-17 10:22:13
    iim hudlaa um hend heregtei um bol
    103.26.194.69
    Мэдэгдсэн Хариулах
  • byh yum hyyrmag ard tymen?... 2017-12-16 11:17:30
    Mongold bolj baigaa ajil yil ni bygd hydlaa,yamarch abzaldaagyi bye byeen hyyrsan heergesen yildelyyd yabdag,yana daa,ta nar?tor ni hjyyrmag ajillaj baigaa hymy...
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах