
Морин хуурын чуулгын жил бүр уламжлал болон тоглогддог шинэ жилийн тоглолт арванхоёрдугаар сарын 24-нд Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа болох гэж байна.
Тоглолтод дэлхийн вальсийн хаан И.Штраус, Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский, Чехийн алдарт хөгжмийн зохиолч А.Дворжак зэрэг сонгодог үеийн төлөөллүүдийн гайхамшигт аялгуунууд эгшиглэхээс гадна орчин цагийн хөгжмийн шилмэл бүтээлүүд тоглогдох юм.
Тоглолтод урилгаар гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Б.Батжаргал, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Монголхүү, Ньюанс хамтлаг, “Авьяаслаг монголчууд” шоуны 2016 оны ялагч дуучин О.Энх-Эрдэнэ нар оролцоно.