ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн зах зээлийг бэхжүүлэх, чадавхжуулах, мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөх зорилгоор сүүлийн нэг жилд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг зах зээлийн бүтэц, нөхцөл байдалтай уялдуулан Улаанбаатар хотод 2.5 тэрбум төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумдад 600 сая төгрөг, бусад аймаг, сумдад 200 сая төгрөг байхаар ялгавартай тогтоож, 2017-2021 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд үе шаттайгаар нэмэгдүүлэх хуваарийг батлан мөрдүүлж байна.

Энэ оны тавдугаар сард Хорооны 91 тоот тогтоолоор батлагдсан тус хуваариар 2018 оны 2 дугаар сарын 10 гэхэд нийслэлийн ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө 1.0 тэрбум, Орхон аймгийн Баян-Өндөр, Дархан-Уул аймгийн Дархан сумынх 250 сая, бусад аймаг, сумдынх 70 сая төгрөгт хүргэсэн байх учиртай.

Иймд ББСБ-ууд дээрх хугацаанд багтаж хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэн, Хороонд мэдэгдэж, бүртгэлдээ өөрчлөлт оруулах ёстойг урьдчилан СЗХ-ноос анхааруулж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.