
Цагдаа, прокурор хамтран энэ сарын 14-ний өдөр хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Ц.Алдархишиг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албатай хамтран мансууруулах бодис оруулж ирж буй этгээдүүдтэй эрчимтэй тэмцэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд ээлжит ажиллагааг явуулж, холбогдох этгээдүүдийг саатуулан, үзлэг шалгалт явуулж байна" гэлээ
Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 11 сарын байдлаар энэ төрлийн нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.