Зүүн өмнөд Азийн Төв банкуудын холбооны уулзалтад оролцож байна

Монголбанкны төлөөлөл 2017 оны 12 дугаар сарын 15-17-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын (ЗӨАТБ) Холбооны Ерөнхийлөгч нарын 53 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Энэ жилийн уулзалт “Тогтворгүй дэлхийд тогтвортой байдлыг хангах нь” ерөнхий сэдвийн хүрээнд геополитикийн эрсдэлүүд, санхүүгийн салбар дахь технологийн дэвшил болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Төв банкны үүрэг, оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа юм:

Тус уулзалтад ЗӨАТБ-ын холбооны  гишүүн 20 орноос гадна гишүүнчлэлд орох гэж байгаа болон ажиглагч орны Төв банкны ерөнхийлөгч нар, албаны төлөөлөл мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид оролцож байна.

Чуулга уулзалтаар Монголбанкны Ерѳнхийлѳгч Н.Баяртсайхан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн тэргүүн дэд захирал Дэвид Липтонтой уулаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого болон банкны салбарт хийгдэж буй шинэчлэлийн явцын талаар мэдээлэл солилцов. ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурал Монголын цагаар энэ Бямба гарагт хуралдаж Монгол Улсад хэрэгжиж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний болон хоёр дахь шатны үнэлгээний үр дүнг дүгнэнэ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан эерэг хүлээлттэй байгаагаа дурдаж, цаашид дэмжихийг хүссэн. Ноён Липтон Монголын эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцолж, хөтөлбөрийн үр дүнг амжилттай байлгахад ОУВС-гийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.