“World Masters” өнөөдөр эхэлнэ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо жүдо бөхийн шигшмэл тамирчдын “Мастерс” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд 46 орны 214 жүдоч оролцох бөгөөд манай улсаас 15 жүдоч хүч, ур чадвараа сорих юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн, 73 кг-д Г.Одбаяр, Н.Хадбаатар нар барилдах бол эмэгтэй жүдочдоос 48 кг-д  М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар хүч үзнэ.

Харин маргааш буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар тус тус барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаанууд Монголын цагаар 15 цагаас эхлэх бол шигшээ барилдаан 22 цагаас болж, шилдгүүдээ тодруулна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.