УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.
Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна” хэмээн тус тус заасан байдаг.
УИын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг ойрын үед хуралдуулж, үндэсний аюулгүй байдлын асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдэж байсан.
Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийнэ гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд дуулгасан юм.
Уг нь УИХ-ын энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт чуулганы Баасан гарагийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцаар хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор тусгагдаад байсан юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.