Д.Сүхбаатарын талбайд байрласан сүлд модны гэрлийг асаах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,нийслэлийн урлаг, спорт, эрүүл мэнд зэрэг салбар салбарын шилдгүүдийн төлөөлөл болон нийслэлийн иргэдийн оролцов.
Сүлд модны гэрэл асаах ёслолын үеэр өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг талбайд цугласан олонд толилуулав. Мөн хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөсөн юм.
Улаанбаатар хотын төв талбайд сүндэрлэх 22 метр өндөр сүлд модны гэрлийг асааснаар Д.Сүхбаатарын талбайд шинэ оны уур амьсгал бүрэн утгаараа орлоо.
Г.Зул