Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна
"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг эзэмшигч "Монгол зэс" корпораци Дээд шүүхэд ялалт байгуулан, тус үйлдвэр дэх хувьцааны эзэмшлийн эрхээ сэргээлгэсэн. Энэ тухай Reuters, Daily Mail, CNBC, Bloomberg зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж эхэлжээ. Хоёрдугаар сараас хойш үргэлжилсэн шүүхийн энэ маргаан олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаагаар зогсохгүй Монголд хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад нөлөөлөх нь гарцаагүй болоод байна.
 
Мэдээлэлд дурдсанаар: Монгол Улсын дээд шүүх Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг нийгэмчлэх гэсэн оролдлого хууль бус байсан гэжээ. "Монгол зэс" корпораци "Монгол Улсын Засгийн газрыг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах олон улсын дүрэм, журмыг зөрчсөн хэргээр олон улсын арбитрын шүүхэд хандан нөхөн төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа юм байна. Хэдийгээр тус компани Засгийн газрын төлөөллүүдтэй хэлэлцэж байсан ч ямар нэг шийдэлд хүрээгүй учраас "Омни Стратеги" хуулийн байгууллагаар ахлуулсан олон улсын хуульчдын баг бүрдүүлэн нөхөн төлбөр гаргуулахаар ажиллаж эхэлжээ.
 
Шүүхийн шийдвэрийн дараа Монгол Улсын Засгийн газраас олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудад ямар нэгэн тодруулга өгөхөөс эрс татгалзсан байна.
 
Б.Энх
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард 2018-01-18 15:35:42
    ард түмний баялаг өмч хөрөнгөнд эзэн суусан хэдэн луйварчидыг төр төмөр нүүрээ харуулж шоронд хий юун арбитр монголын асуудал дэлхийд ямар хамаатай юм
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-16 07:57:18
    Mash tom luivar hiiheer gemt heregten bish baatar boldog bololtoi yum, manai buh hevlel medeellin baiguullaga zahialgaar medee niitleed l uneheeriin dampuu yum ...
    112.72.11.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-16 06:00:36
    Ardchilsan niigemd huviin emchiig deeremdeh gej oroldoh ny ugaas buruu er ny Mongoliin neg company avsan baikhad uls orond min tustai
    66.181.177.131
    Мэдэгдсэн Хариулах
  • ?! 2017-12-16 04:13:38
    Засгийн газар нөхөн төлбөр төлөх болвол татвар төлөгч бидний мөнгийг л өгнө шүү дээ!!! Буруу шийдвэр гаргасан төрийнхөн зүв зүгээр өнгөрнө!!!
    110.168.29.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ХА 2017-12-16 01:54:53
    БАС ДЭЭР НЬ МӨНГӨ НЭМЖ ТӨЛӨХ НЬ УРАГШГҮЙ УИХ ГИШҮҮД ЭЭ
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Jsjs 2017-12-15 18:46:26
    Elbegeeg hoich uye bugd uzen yadna daa
    139.5.219.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол иргэн 2017-12-15 13:55:07
    ЭЛБЭГДОРЖ, Ми.Энх60лд та 2 луйвараа ЗОГСОО...
    66.181.161.113
    Мэдэгдсэн Хариулах