Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов

Хөгжлийн банкны удирдлага өчигдөр/12.14/ Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж тус банкны санхүүжилтээр барилгын салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар санал солилцоо.

Барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалттай “Эрэл” ХХК, “Монполимет” ХХК, барилга угсралтын чиглэлээр санхүүжилт авсан Төрийн орон сууцны корпораци зэрэг байгууллагуудын зээл, зээлийн ашиглалт, зээлийн эргэн төлөлт, түүний үр өгөөжийн талаар санал солилцож, ялангуяа Төрийн орон сууцны корпораци дээр хэрэгжиж буй “Буянт-Ухаа 2” цогцолборын 972 айлын орон сууц, орон нутагт баригдаж буй 532 айлын орон сууцны барилгын ажлын явц, түүнийг эрчимжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлогыг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд цаашид хэрэгжүүлэх төслүүдийн талаар харилцан мэдээлэл, санал солилцож, хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болов. 

Тус арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, ТОСК-ийн захирал Д.Хичээнгүй болон МУХБ-ны захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Төслийн хөгжил хариуцсан зөвлөх Д.Бадарч, “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн захирал О.Гэрэлмаа, “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн захирал С.Цэрэндаш, Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Бусдад түгээх
  • gplus