
Цагдаа нар галын аюулаас хүний амь нас аварчээ.
Тодруулбал, энэ сарын 15-ны шөнийн 00.50 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух иргэний гэр шатаж байсныг тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж, цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг нар шуурхай арга хэмжээ авч шатаж байсан гэрээс иргэн Б-г гарган амь насыг нь аварсан байна. Улмаар Онцгой байдлын газарт яаралтай дуудлага мэдээлэл өгчээ.
Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ахлах ахлагч Л.Мөнхчимэг, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж нар нь нэг гэр бүлийн алба хаагч нар аж. Мөн Цагдаагийн дэслэгч Б.Даваадорж өмнө нь нярай хүүхдийн амь насыг аварч байсан гавьяат үйлстэн ажээ.
Б.Орхон