“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа

Монгол Улсын эдийн засаг, бизнесийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards-2017” өнгөрсөн лхагва гарагт болж, “Алтай холдинг” группийг “Оны шилдэг компани”-аар тодрууллаа.

“Алтай холдинг” групп нь 3000 ажилчидтай манай үндэсний ууган компаниудын нэг бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд анх 1992 онд байгуулж, улс төрд орох хүртлээ удирджээ. Энэ жилийн хувьд тус групп улсад 20 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, шинээр 500 ажлын байр бий болгосон нь 2017 оны шилдэг компаниар шалгаруулах нэг үндэслэл болсон байна.

Харилцаа холбоо, аялал жуулчлал, зочид буудал, ноолуурын үйлдвэр, гадаад дотоод худалдаа эрхэлдэг “Алтай холдинг” групп нь энэ онд  БНСУ-ын жижиглэн худалдааны тэргүүлэгч сүлжээ “Eмарт”-ийг Монголын зах зээлд өөрийн хөрөнгөөр оруулж ирсэн юм. Ингэснээр олон ажлын байр шинээр бий болгож, олон улсын стандартад нийцсэн шинэлэг соёлтой үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүнийг хямдаар хүргэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн хөтөлбөрүүд нь монголчуудын талархлыг хэдийнэ хүлээгээд байгааг “Bloomberg Awards – 2017”-г зохион байгуулагчид онцоллоо.

Бусдад түгээх
  • gplus