Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт ТББ-ын тэргүүн Р.Эрдэнэбаттай  ярилцлаа.   

Танай ТББ сүүлийн үед ямар судалгаа хийж байна?

-Нийгмийн харилцаа  зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 27 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт дорви­той өөрчлөлт хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өвчлөлийн байдал нэмэгдэж зарим өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ анагаахын шинжлэх ухааны хөгжил ард үлдээгүй л яваа. Манай эрүүл мэндийн салбар шалтгаан нөхцлийг бус асуудлыг шийдэх гэж ажилладаг нь өнөөгийн байдалд хүргэсэн гэж үздэг. Иймээс “Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТББ-ыг байгуулж эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийн чиглэлээр судалгаа хийх, иргэдийн эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийн зар­цуулалтыг зөв, үр дүнтэй байлгахад иргэний нийг­мийн зүгээс хяналт тавих зорилготой ажиллаж байна. Даяарч­лалын зуун гэгдэх энэ цаг ху­га­цаа, нөхцөл байдалд улс үндэстнийхээ дархлаагаа авч үлдэх зайлш­­гүй хэрэгцээ бий. Үндэсний аюулгүй байд­лын төвшинд ярих хэм­жээнд хүн амын эрүүл мэнд доройтож, өвчлөл газар авч байна. Үүний гол шалт­гааныг батал­гаагүй хүнс, эм, химийн бодисын хэрэг­лээ­тэй хол­бож тайл­барлах ёс­той. Бидний өдөр тут­мын хоол, хүнсийг шинж­лэх ухааны аргаар үйлдвэрлэдэг болсон нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Хүний амьд­ралыг жарнаар хэмжвэл генийн өөрчлөлттэй организм хэрэглээнд нэвтрээд 20 гаруй жил боллоо.

Өнөөдөр бид биологийн амьтан уу, шинжлэх ухааны хөгжлийн сүүдэрт орхигдсон хог хаягдал уу гэдэг асуулт гарч байна. Сүүлийн үеийн анагаах ухааны ихэнх  эрдэмтэн 2050 он гэхэд дэлхий дээрх  бүх нян антибиотикт тэсвэртэй болох аюул нүүрлэж байгааг мэдэгдэх болсон. Энэ нь хүн дархлааны системгүй болж бодисын солилцоо алдагдаж байна гэсэн үг. Бидний хүрээлэн байгаа орчин, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд, химийн бодис, технологийн аргаар бүтээсэн хүнсний бүтээгдэхүүнүүд нь өвчлөл үүсгэх нөхцөл болж байна.

Генетикийн өөрчлөлт­тэй бүтээгдэхүүний  талаар тодор­хой тайлбарлаж  өгнө үү?

-Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO – Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар ургамал, амьтанд шинж чанарын өөрчлөлт оруулах зорилгоор ДНК-д нь өөр ургамал буюу амьтны генийг суулгаж (трансгенизац) генд нь өөрчлөлт оруулсан натурал бай­гальд огт байдаггүй цоо шинэ ургамал буюу амьтан юм. Дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шиш, хөвөнгийн ургамлын 26-77 хувь нь хувиргасан амьд организм буюу GMO байдаг. Хамгийн анхны генийн өөрчлөлттэй хүнсний ургамлыг АНУ-ын “Монсанто” корпораци 1988 онд анх арвай буудайд суулгасан байдаг. Үүнээс хойш зах зээлд биотехнологийн фирмүүд генийн өөрчлөлттэй улаан лооль, эрдэнэ шиш, төмс, тамхи, шар буурцаг, рапс, хурган гуа, улаан лууван гэсэн олон төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг нэвтрүүлсэн. Ургац, ашиг шимийг нэмэгдүүлнэ, хортон шавьжид тэсвэртэй болгоно. Байгаагүй шинэ шинж чанар нэмнэ, өлсгөлөнгөөс аварна гэх мэт зорилготой эхэлсэн хүнс, хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлүүд нь одоо асар их ашигтай бизнес болж хувирчээ.Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний хүний биед нөлөөлөх сайн болон муу талыг олон жилийн туршилтаар огт судлаагүй. Эрдэмтэд өөрсдийн судалгаанд  үндэслэн хүний биед сөрөг нөлөөтэй байна гэдгийг илэрхийлсээр байгаа юм. Мөн фермерийн эрчимжсэн аж ахуйн малын тэжээл нь 100 хувь GМО төдийгүй, өсөлтийн даавар, антибиотик өндөр тунгаар агуулсан байдаг. Тухайлбал, АНУ-д олон эрэгтэй хүүхдэд хөх ургаж байгаа нь үүнтэй холбоотой гэж үзэж байна.Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэм­тэж, нянгийн эсрэг бэлд­мэл,  антибиотикт тэсвэр­тэй болж гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай.

Бас нэг хор хөнөөл нь дархлааг сулруулах (хүний биеийн дархлааны 70 хувь нь өлөн гэдсэнд байдаг), боди­сын солилцоог устгах аюул­тай гэж үздэг юм билээ?
 

...хүнсний бүтээгдэхүүнд шилжмэл ген байхыг зөвшөөрдөг АНУ-д хүн амынх нь 70.5 хувь  нь харшилтай байна...

-Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэж болзошгүй. Хоол, хүнсээр дамжин хүний биед орж  хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултайг судлаачид анхааруулдаг. Шинээр гарсан уургууд нь өөрийн задралын явцад хорт нэгдлүүдийг илүүтэйгээр ялгаруулах магадлалтай, шилжмэл уургийн нөлөөгөөр дархлаа суларч, харшлыг өдөөнө. Хүний гэдсэнд антибиотикт тэсвэртэй хорт бичил бактерууд бий болно. 2050 он гэхэд дэлхий дээрх бүх нян антибиотикт тэсвэртэй болж нас баралт 10 саяд хүрнэ гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн. Дэлхий нийтэд түгээмэл тархсан өвчлөлд зүрх судасны өвчин, ходоод, хавдар, харшил  давамгайлах болсон.  Хувиргасан ген агуулсан, урд нь хэрэглэж байгаагүй генийн  нөлөө нь тодорхой бус шилжмэл генийн бүтээгдэхүүнийг хориглоод байгаа  Швед улсад  хүн амын долоон  хувь  нь харшилтай байдаг бол хүнсний бүтээгдэхүүнд шилжмэл ген байхыг зөвшөөрдөг АНУ-д хүн амынх нь 70.5 хувь  нь харшилтай байгаа юм.

Та өвчлөлийн шалт­гаа­ныг GMO-той холбон тайлбарлалаа. Ямар судал­гаа, баримтад  тулгуурлан ингэж үзэж байна  вэ?

-Эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлан үүнийг хэлж байгаа юм. Тэд өөрсдөө ч олон нийтэд хандаж ярьсан нь бий. Биохимич, эрдэмтэн , судлаач Н.Ариунаа “Үүдэл эс”-ийн судалгааны талаар “Генийн ганцхан ширхэг молекул өөрчлөгдөхөд халдварт бус 15 өвчний эх суурь болдгийг судалгаагаар тогтоосон. Гадны нөлөө бус өөрийнх нь эд эс өөрчлөгдсөнөөс халдварт бус өвчин үүсдэг.  Хөгшин эсийн хувьд генийн молекул өөрчлөгдөх магадлал их учраас өвчлөмтгий байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хөгшин эсийн молекул өөрчлөгдөх магадлал ихэсдэг учир хөгшрөх тусмаа хүн хорт хавдраар илүүтэй өвчилдөг” гэдгийг олон нийтэд мэдээлсэн.  Улсын клиникийн төв эмнэлгийн цусны тасгийн эмч Б.Хишигжаргал цусны хавдрын талаар “Сүүлийн таван жилийн судалгааг өмнөх 10 жилийнхтэй харьцуулахад энэ өвчин 7-8 дахин ихэссэн байдаг. Бүх төрлийн хавдар өсч байгаа тэр дундаа цусны хавдар сүүлийн 10 жилийн дотор эрс өсч байна гэсэн судалгаа бий. Одоо ойролцоогоор цусны хавдартай 100 гаруй онош байна. Цусны өвчин ихэсч байгаа нь хэд, хэдэн шалтгаантай. Хамгийн гол нь бидний хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнд баталгаа алга. Гадаадаас оруулж ирж байгаа янз бүрийн жимс, ногоонууд болон генетикийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүнүүд хавдар үүсгэх нөхцөл болж байна” гэж хэвлэлд ярьсан.  Гадаадын эрдэмтэд янз бүрийн амьтад дээр хийсэн туршилтуудаар үүнийг нотолсон байдаг. GMO бүтээгдэхүүн ямар нэгэн сөрөг нөлөөгүй гэж үздэг хүмүүс байдаг ч түүнийг баталсан эрдэмтэн, судлаач байхгүй байна.  Одоо дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 58.8 хувь  үүнээс хөгжингүй оронд 87.4, хөгжиж буй оронд 53. 8 хувь нь халдварт бус өвчин бөгөөд зүрх судасны өвчин 30.9 хувь,  хөгжингүй оронд 44.7 хувь, хөгжиж буй улсад 28.3 хувь байна. /World health, 1999, Geneve/.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд өвчлөл ихэссэнийг та GMO-той холбож байна уу?

-Антибиотикийн зохисгүй хэрэглээ, хоол хүнсний баталгаагүй байдал  хүн амын өвчлөлийг нэмэгдүүлээд зогсохгүй эдийн засгийн асар их зардалтай байдаг талаар “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага”-аас гаргасан судалгаа бий.  Үүнийг доорх хүснэгтээс харъя.

АНУ-ын Хөдөө аж ахуйн департаментаас Монгол Улсад “Хөгжлийн төлөө хүнсний тусламж”-ийг 1997 оноос эхлэн үзүүлж ирсэн. Энэ тусламжийн хүрээнд улаан буудайг хүлээн авах, борлуулах, орлого төвлөрүүлж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу манай улсаас  Хүнс, хөдөө аж ахуйн яам болон АНУ-ын ТББ  хамтран хариуцаж ирсэн. Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч, хэрэглэж эхэлснээс хойш 2017 он хүртэлх хугацаанд зүрх судасны өвчин, ходоод, хавдрын өвчлөл нь дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон байна. Бид эмзэг цэг, хөгжлийн сул дорой хэсгээ бусдын бай болгож өнөөдрийг хүрлээ. АНУ-аас Монгол Улсын Засгийн газарт, хөдөө аж ахуйн салбар, орон нутагт хүнсний тусламж үзүүлэх тухай гэрээг 1997 онд хийж өнөөг хүртэл үргэлжилж байна. Мөн Эрүүл мэндийн яамны жилийн нийт төсвийн 50 хувь нь эмэнд зарцуулагддаг. Үүний 20 хувь нь антибиотикт буюу 150 тэрбум төгрөг зарцуулдаг. ДЭМБ-ын судалгаагаар манай улсад өрхийн нийт орлогын 20 хувь нь эмэнд зарцуулагдаж байгааг мэдээлсэн байна. Монголд шинжлэх ухааны салбарт 2017 онд ДНБ-ий 0.1 хувьтай тэнцэх хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Иймд Монгол Улс өөрийн хар хайрцагны бод­ло­гоо хэрэгжүүлж “Хэнийг ч өөрийн зөвшөөрөлгүйгээр анагаах ухааны болон шинж­лэх ухааны туршил­тад хамруулж үл болно”. (Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт VII зүйл, НҮБ. 1966, 1974 он ), “ Био ёс зүй болон хүний эрхийн нэгдмэл тунхаглал, (ЮНЕСКО 2005), “ Био анагаах ухаа­ны судалгаанд хүнийг хамруулах тухай ОУ-ын ёс зүйн удирдамж” (АУОУБЗ, ДЭМБ, 1993, 2002 он) зэргийг удиртгал болгон ОУ-ын хүнсний тусламж, эм эмийн хэрэгсэл, урьд­чилан сэргийлэх вак­ци­нуу­дад үндэсний аюул­гүй байдлын үүднээс хяналт тавьж ажиллах шаардлагатай.

Энэ чиглэлд ямар  гарц, шийдэл байна?

-Монголчууд өөрсдөө экологийн цэвэр бүтээгдэ­хүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах, экспортлох, ажилгүйдлийг бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэй. Импортоор оруулж байгаа бараа бүтээгдэхүүн, өөрийн оронд үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэ­хүүний гарал үүсэл, сав баглаа боодол, шошго, хаягжилтын стандартыг баталж иргэдийн сонгон авах эрхийг хангах хэрэгтэй.

Монголчууд өөрсдөө жинхэнэ органик хүнс үйлдвэрлэх, экспортлох боломж нөөцтэй байгаа нь алт, нүүрс, газрын тосноос ч илүү үнэ цэнэтэй

GМО бүтээгдэхүүнүүд савлагаа болон амтны хувьд ямар нэгэн онцлох шинж тэмдэг агуулдаггүй нь аюул дагуулж байна. Генийн өөрчлөлттэй бү­тээг­дэхүүн орчин үеийн хамгийн аюултай биоло­гийн зэвсэг. Улс орны хүнсний аюулгүй байдалд заналхийлж, хүн амын өсөлт хөгжилтийг сааруулдаг. Монголчууд өөрсдөө жинхэнэ органик хүнс үйлдвэрлэх, экспортлох боломж нөөцтэй байгаа нь алт, нүүрс, газрын тосноос ч илүү үнэ цэнэтэй зүйл юм.

Манай оронд “Хувир­гасан амьд организмын тухай” хуулийг 2007 онд баталсан Үүнд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хувиргасан амьд организмыг өөрийн үзэмжээр сонгож хэрэглэх гэж заасан байдаг ч Монгол Улсад борлуулагдаж байгаа хүнсний бүтээг­дэхүүнүүдэд гарал үүсэл, хаяг шошгожилт байдаггүй нь энэ хууль хэрэгжихгүй байгаагийн илрэл. Манай байгууллагын зүгээс хүнсний аюулгүй байдлыг шинжлэх хараат бус эрдэмтдийн баг болон лабораторитой болох  зорилго тавин ажиллаж байна.

Зууны мэдээ
Ч.Зотол
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2017-12-15 11:11:18
    ЭХНИЙ ӨГҮҮЛБЭРТ ОГТ СУДЛААГҮЙ ГЭЧИХЭЭД ДАРААГИЙН ӨГҮҮЛБЭРТ ЭРДЭМТЭД СУДАЛГААГААРАА МУУ ГЭСЭН ГЭЭД ҮНЭН ЛОГИКГҮЙ БИЧИЖДЭЭ ОРГАНИК ХҮНС ГЭДЭГ МАРЗАН НЭРТЭЙ ХУЛХИ ...
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-15 06:28:38
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Их гүрний сүйрүүлэх бодлого 2017-12-15 04:56:10
    Их гүрний сүйрүүлэх бодлого биелж байна Кола гоё гэх ундаанууд чипс чихэр гоё сав баглаа боодол уран яруу реклам зар суртадчилгаатай биологийн зэвсэгүүд мөн ...
    202.9.40.118
    Мэдэгдсэн Хариулах
  • ГАМШИГ БОЛСОН АЮУЛТАЙ АСУУДАЛ 2017-12-15 04:00:27
    Манайхан тоохгүй ээ, алт, нүүрс ухаж баяжихаа л бодно. Ердөө 30 жилийн дараа л гэхэд асуудал өөр болж, одооны улстөрчид, баячууд сүйрсэн байх биз
    202.9.41.189
    Мэдэгдсэн Хариулах