Б.Хурцын асуудлаас байнгын хороод “зугтсан” уу
ТЕГ-ын даргын албанаас буусан Б.Хурц БНСУ-д суух элчин сайдаар томилогдох эсэх асуудал багагүй маргаан дагуулж, мухардалд ороод байна. УИХ байнгын хороод энэ асуудлыг өөр зуураа “шидэлцсээр” багагүй хугацааг өнгөрөөлөө.  Харин Б.Хурцыг элчин сайдаар томилуулахтай холбогдуулан өнөөдөр  нээлттэй сонсгол явуулахаар болжээ. Энэ нь томилгооны сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд хийгдэх сонсгол гэнэ. Учир нь УИХ болон байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэхгүй, нээлттэй сонсгол явуулахаас “татгалзаж” байгаа учраас ийнхүү нээлттэй сонсгол явуулахаар Ж.Батзандан тэргүүнтэй УИХ-ын гишүүд санал нэгдээд байна. Гишүүдийн хувьд өөрт олгогдсон эрх нь үүгээр хязгаарлагдсан гэсэн үг. Уг нь бол томилгооны сонсгол явуулахыг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн саналыг 22 гишүүн дэмжиж, гарын үсэг зурсан. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ ганц хүний асуудал биш. Монгол Улсын 10 иргэн өргөдөл гаргаад олон сар болж байна. Байнгын хороод өөр хоорондоо шилжүүлээд, иргэдийн саналыг хэлэлцэх сонирхолгүй байна. УИХ-ын гишүүдийн олонх нь барьцаанд байна. Хууль хяналтын байгууллага, гэмт бүлэглэлийн атганд орсон гишүүд эрүүл ухаантай шийдвэр гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Бидний хэдэн гишүүн цөөдөхгүй. Өнөө маргаашдаа бидний тэмцэл мухардалд орж магадгүй. Гэхдээ үнэн, хуульт ёсны талд зогсч байгаа хүмүүс ялна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.   

Харин УИХ-ын гишүүн Л.Болд "Монголын парламент барьцаалагдчихаад байна. Бүгд нуувчид орчихлоо. Ард түмний төлөө ярих хүн байхгүй, хэн дуртай нь гарч ирээд юу дуртайгаа хийдэг, таны өмчийг, үр хүүхдийн өмчийг булаадаг болж байна" хэмээв. 

Өнөөдрийн нээлттэй сонсголд Б.Хурцтай холбоотой гомдол гаргасан бүх иргэнийг урьсан байна. Тодруулбал,  Дамирангийн Энхбат агсан болон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатар нарын гэр бүлийнхэн энэ нээлттэй сонсголд ирэх аж. Мөн С.Зориг агсны хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн иргэдийн ар гэрийнхэн, хууль бусаар тагнах, чагнах ажиллагаанд хохирсон хүмүүсийг урьсан бөгөөд Б.Хурцтай холбоотой ирсэн бүх гомдлыг уншиж танилцуулахаар зэхжээ. 

Ийнхүү гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй сонсгол хийх нь. Харин байнгын хороод таг чиг. Өргөдлийн байнгын хорооны зүгээс “Б.Хурцтай холбоотой асуудлыг 900 хүн санал гаргавал хэлэлцэнэ” гэх тайлбарыг өгчээ.  Ямартай ч өнөөдөр Б.Хурцтай холбоотой өргөдөл гаргасан иргэдийн өргөдлийг сонсоно. Энэхүү нээлттэй сонсгол томилгоонд нөлөөлөхгүй ч  тэд “нуугдсан” асуудлыг ил болгох зүйтэй гэж үзсэн хэрэг. Үйл явц цаашид хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-12-16 01:14:44
    900 иргэн санал гаргана гэдэг хэзээ ч бүтэхгүй асуудал.
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжаа 2017-12-15 05:14:08
    Зугатсаан зугатсан, айсаан айсан.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2017-12-15 03:18:40
    Ийм л этгээдүүдийг та бид сонгосон байна шүү дээ. гэхдээ дахиад сонгууль болно гэдгийг эд нар ч , ард түмэн ч бүү март.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • ОЙ ЁО ЁО 2017-12-15 03:15:15
    МАНГАРУУД 65 БИЗДЭЭ ТЭГЭХЭЭР ХАМГИЙН ИХ ХУЛГАЙ ХИЙДЭГ АМЬТАД ТЭД Л БАЙХ НЬ
    202.72.245.220
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-12-15 03:03:47
    MAN-YN DURAKUUD BUGD ASUUDALTAY BOLOOD L
    66.181.184.167
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-12-15 02:57:40
    zailaa daa
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах