Улаанбаатарт 17-19 хэм хүйтэн

Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.

Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.