Хуучин орон сууцны үнэ буурчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны үр дүнг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Тус судалгаагаар өнгөрсөн 11 дүгээр сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.01 болж суурь үеэс 1.1 хувиар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,24  хувиар өссөн үзүүлэлт юм.

Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,16 гарчээ. Энэ нь өмнөх сараас 0.20 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 0,26 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,92. Суурь үеэс 8,55 хувийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,47 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0,50 хувиар буурсан үзүүлэлт юм.

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,01

1,16

0,92

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,06%

16,01%

-8,55%

Өмнөх сартай харьцуулахад

0,16%

0,20%

0,47%

Оны эхэнтэй харьцуулахад

0,13%

0,43%

-0,88%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

0,24%

0,26%

-0,50%

 

ОСҮИ-ийг тооцоолохдоо тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4881 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Худалч зууч, 2017-12-16 13:49:59
    "Тэнхлэг зууч "-ийн нэрийг " Худалч зууч" гэвэл таарна,Байнга,буюу тогтвортойгоор, худал мэдээ зуучилдаг газар.
    182.160.34.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-16 11:56:35
    Дандаа худлаа мэдээ цацдаг энэ "Тэнхлэг зууч" мэтийн компаниупыг татан буулгавал таарна. Ард түмний сэтгэл зүйгээр тоглож юу ч мэдэхгүй тэнэг гэж доромжлох ю...
    103.57.93.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Насжилтгүй 2017-12-15 05:55:13
    Хуучин яг 10 жилийн дараа актлагдах юм билээ л дээ.
    202.179.26.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2017-12-14 14:05:59
    Шинэ байр чинь бөгс эргэх зайгүй ш дээ
    175.112.12.49
    Мэдэгдсэн Хариулах