Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны тоог нэмэгдүүлжээ

Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлсэнтэй холбогдуулан НЭМГ-аас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 76.672 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1744 дуудлага ирснээс 44.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус, тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Иймээс Нийслэлийн эмнэлгүүдэд насанд хүрэгсдийн орны 14.1 хувь буюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор нэмэлтээр тавьж орны зохицуулалт хийжээ.  Ингэснээр хүүхдийн орны тоо 517 ороор нэмэгдэж байна гэж  НЭМГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-14 09:57:15
    Biee otorloj or bugluj hevtdeg nasand huregchdiig huuj gargah heregtei sh dee.
    103.212.116.170
    Мэдэгдсэн Хариулах