Төв талбайн сүлд модны гэрлийг маргааш асаана
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан.

Уг ажлын хэсэг шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модны гэрлийг асаах ёслолыг маргааш 18:30 цагт зохион байгуулах гэж байна.

Дэлхийн хотуудын жишгээр жил бүрийн шинэ жилийн баяраар төв талбайдаа сүлд модоо засч, нийслэлийн иргэд шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 22 метр өндөр сүлд модыг засчээ.

Сүлд модны гэрэл асаах ёслолд, Нийслэлийн удирдлагууд, ажилтан албан хаагчид, урлаг соёлын одод болон нийгмийн салбар салбарын нэр хүндтэй төлөөллүүд уригдан оролцоно. Түүнчлэн шинэ жилийн баярын утга учир болсон өвлийн өвгөн аав, цасан охид, үлгэрийн баатрууд, циркийн жүжигчид, хамтлаг дуучид төв талбайд цугласан иргэддээ тоглолтоо толилуулна гэж Нийслэлийн соёл, урлагийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-15 01:13:17
    манайдаа бол шинэ цахилгаан станцын нээлт шиг л юм болохнээ дээ янз нь нохойн сприаль аз жаргалтай уб- ын 2017 оы манлай бутээн байгуулалт юм байх даа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-12-14 09:28:24
    Konus bosgohoo bolij uz.
    202.9.40.7
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-14 08:09:26
    нохойн сприаль батболдын энэ онд хийсэн хамгийн том бутээн байгуулалт аз жаргалтай улаанбаатар явган хуний зам дээр хешее барьснаар дууссан
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах