Д.Цогтбаатар сайд ДХБ-ын сайд нарын хуралд оролцлоо

Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болсон Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Бага хурлын нээлтийн ажиллагаанд ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азевидо хэлсэн үгэндээ Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ГАТТ) байгуулснаас хойшхи 70 жилийн хугацаанд дэлхийн худалдааны эргэлт 26 дахин нэмэгдсэн бөгөөд энэхүү тогтолцоо нь дэлхий нийтийн баялаг бүтээх болон ядуурлыг бууруулах үйлсэд дорвитой дэмжлэг болсон хэмээн онцлов. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Латин Америкийн Аргентин, Бразил, Парагуай, Уругуай зэрэг 4 улсын Ерөнхийлөгч нар оролцож ДХБ-ын хүрээнд явагдаж буй худалдааны олон талт хэлэлцээг дэмжихээ илэрхийлж, “Ерөнхийлөгч нарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурж, улмаар бусад гишүүн орнуудыг тус тунхаглалд нэгдэн орохыг уриалав.

Бага хурлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХО)-ын Сайд нарын хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс нь бусад далайд гарцгүй орнуудын нэгэн адил худалдааны зардал өндөр, түүхий эдийн экспортоос хэт хамааралтай байгааг дурдаад ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр нь энэхүү сорилтыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлов. Тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ-ын засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачлага нь хил залгаа далайд гарцгүй орнуудын тээвэр, логистикийн дэд бүтцийг сайжруулах, дамжин өнгөрөх чадавхийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дурдав. Мөн түүнчлэн Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй 10 хөгжиж буй орон батламжилснаар энэ оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болсныг мэдэгдэв.

Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань, Латви улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Эдгарс Ринкэвикс болон Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Аранча Гонзалез нартай уулзалт хийж хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-14 08:15:21
    эр эм нь мэдэгдэхгуй иймэрхуу амьтан монголын гадаад харилцааг еед нь татах ч дээ мэдэхгуй бас боаж- ийн сайд байсан юу ч хийгээгуй дээ гэхдээ гай ч болоогуй дэ...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2017-12-14 07:16:07
    NAAD PIZDA CHINI UURUU OFFSHORETOI BJ MONGOLIIG OFFSHORE BUSEES HASNA GEED DURAKTAAD YAVAAD BH IUM. TENEG HUN HUURAH GEJ BAIGAA BISH. OGTSORVOL TAARNA.
    182.160.36.159
    Мэдэгдсэн Хариулах