Б.Хурцын асуудлаар томилгооны сонсгол явуулах саналыг Ж.Батзандан нарын нэр бүхий 20 гишүүн УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч энэ сонсголыг хэзээ явуулах эсэх нь тодорхойгүй байна. Одоогоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос уг асуудлаар хуралдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод, Тусгай хяналтын дэд хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.
Өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцтай холбоотой өргөдлийг хэлэлцэх байсан боловч гишүүний ирц хүрээгүйн улмаас асуудлыг хойшлуусан юм.
Тэгвэл Б.Хурцад холбогдох асуудлуудаар Нээлттэй сонсгол хийх санаачилгад нэгдсэн гишүүд өргөдөл гаргасан иргэдийн төлөөллийг байлцуулан “Нээлттэй хэлэлцүүлэг” зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар Ж.Батзандан нарын УИХ-ын гишүүд өнөөдөр мэдээлэл өгөх аж.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн