Шилжилт хөдөлгөөний хязгаарлалт бодит үр дүнд хүрчээ

Нийслэл Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох, гэмт хэрэг зөрчил, ихсэх, замын хөдөлгөөнд хэт түгжрэл үүсэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээний салбар доголдох зэргээр эдийн засаг нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулах болсон. Нийслэлийн хүн амын механик, хэт өсөлт, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бий болгодог гэр хорооллын яндангийн тоо хоёр харилцан шууд хамааралтай байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн захирамжаар хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаанд зогсоосон шийдвэр гаргаж байсан. Энэхүү шийдвэрийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан мэдээллээс үзэхэд дээрх шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 11 сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар нийт 9.567 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийн байдалтай харьцуулахад 11.552 иргэнээр бага байна. Түүнчлэн 2017 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлээс нийт 10.161 иргэн орон нутагт шилжин явснаар нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Жил бүр Улаанбаатар хотод шилжин ирэгсэд гэр хорооллын бүс нутагт 300-400 яндан шинээр бий болгож нийслэлийн агаарын бохирдолд нөлөөлдөг байсан бол 2017 онд шилжин ирсэн иргэд дээр дурдсан шалтгаанаар яндангийн тоог нэмэгдээгүй болохыг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэхүү үзүүлэлт нь Нийслэлийн сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй эерэг үр дүн аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ болжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-12-16 04:26:31
    Tsaasan deerhi toogoor yandangiin toog gargalaa u
    139.5.218.10
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-14 11:48:05
    худлаа шааж ханахгуй юмаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-14 08:19:14
    шилжуулэггуйгээр емнех оноос ч олон ерх хун хотод ирсэн цаасан дээр л цеерсен байх естой худлаа шаах юмаа харин хэдэн нохойд сприаль тавиад хотын нохой цеерсен ...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Унэн уг шуу Анхаар 2017-12-14 07:51:56
    Hotiin uuguul irged l hohirol ih amsaj baigaa shuu! Хунийхээ ачааллаас болж хорсний бохирдол усны хомосдол бас агаар маш ихээр бохирдлоо одоо бур Улаанбаатар тэ...
    202.179.31.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-14 06:48:38
    Cу.Батболд туслахаараа найруулж бичүүлж энэ сайтад тависан уу?
    66.181.172.173
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-14 05:37:40
    албан бүртгэлд ороогүйл болхоос хотод зөндөөл хөдөөгийнхөн амьдарч байгаа шүү дээ худлаа ярьдгаа болилдоо ард түмэн тэнэг биш
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОчин 2017-12-14 04:37:30
    Элбэгдоржийн АРДЧИЛАЛ гэж худлаа ярьсаны 27 жилийн гайг энэ ард түмэн хүртэж байна даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-14 04:29:21
    Хотын төвийн 2-40 мянгатын СӨХ-ийн үйл ажиллагааг шалгах. Тэд оршин суугчдын мөнгийг яаж зарцуулдаг вэ. Бид орчиндоо цэвэр тохитой амьдармаар байна.
    66.181.182.239
    Мэдэгдсэн Хариулах
  • эт 2017-12-14 04:27:22
    Ядарсан арга хэмжээ.Арай дөнгүүр юм бодож олоогүй юмуу.Хөдөө орон нутгаа хөгжүүлэхгүй болохоор эрхбиш юмны арай хямд,ажил олдох боломж илүү тул хот барааддаг.
    202.131.243.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-14 03:57:37
    Хотын өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны төлбөр ав өгөхгүй нь хөдөө нүү би эрүүл явмаар байна би татвар өгнөө
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2017-12-14 03:37:07
    Ардчилагч нарын гай. Ер нь сүүлийн 27 жилийн бүх бузар булай, хог новш, гай түйтгэр бүгд ардчилагч нарын л бүтээл байдаг.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах