Монгол бүсгүйн мөрөөдөл “Солонго” номын сан
Баянгол дүүрэг бидний нэрлэж заншсанаар “Бичил хороолол”-д байрлах “Хүрээ” дээд сургуулийн хашаанд “Солонго” номын санг өнгөрсөн зун байгуулжээ. Энэ бол монгол бүсгүйн мөрөөдлийн сонссон БНСУ-ын Каннын хотын Соёлын газрынхны идэвх зүтгэлээр бий болсон номын сан. Энэхүү номын сангийн тухай цахим хуудаснаас олонтоо олж уншсан учраас зорин очлоо.

Номын сангийн хаалгаар ороход олон хүүхэдтэй айл шиг гуталнуудыг жирийтэл нь өрөн байрлуулжээ. Энэ гутлын эзэд бол номын сангаар үйлчлүүлж буй оюутан, сурагчид. Дулаахан, саруулхан тав тухтай, нам гүм энэ орчин тэд номтой нөхөрлөж сууна.

Мэдээллийн эхэнд дурьдсан мөрөөдлөө биелүүлсэн бүсгүйг Д.Амаржаргал гэдэг. Түүний хувьд одоогоор өөрөө номын сангаа хариуцан ажиллуулж байна. Д.Амаржаргал нь Солонгос хэлний орчуулагчийн мэргэжил эзэмшжээ. Мөн БНСУ-ын засгийн газрын тэтгэлгээр Каннын хотын Каннын-Вонжу их сургуульд Солонгос хэл солонгосын уран зохиолын мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Суралцах хугацаандаа Каннын хотын Соёлын газрын харьяа Мүру номын санд хичээлээ хийж, сургуульд явахаас бусад бүх цагийг тус номын сандаа өнгөрөөдөг байсан тухай бидэнд хуучиллаа. Ингэхдээ хичээлээ хийхээс гадна номын сангийн зүгээс явуулдаг бүх үйл ажиллагаанд оролцдог байсан гэнэ.

Харин сургуулиа төгсөөд эх орондоо ирэхийнхээ өмнө БНСУ-ын Канду аймгийн сонинд ярилцлага өгсөн нь түүний мөрөөдлөө биелүүлэх "гүүр" болжээ. Энэ талаар Д.Амаржаргал “Сэтгүүлч тухайн үед миний мөрөөдлийг асуухад Мүру номын сан шиг сайхан номын санг Монголдоо байгуулах  хүсэлтэйгээ хуваалцаж байсан Тэр үед Каннын хотын Соёлын газар тэрхүү мөрөөдлийг биелүүлэхээр санаа шулуудан хандивын үйл ажиллагааг эхлүүлсэн. Ингээд 2017 оны зургадугаар сард мөрөөдөл маань бодит болж зардал бага ч хүмүүст сэтгэгдэл төрүүлэх, тохилог номын сантай болсон” гэсэн юм. 

“Солонго” номын санд хүүхдүүд сууж хичээлээ хийх, ном унших боломжтойгоос гадна медиа номын сан гэдэг утгаараа олуулаа болон ганцаарчлан үзвэр үзэх боломжтой тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Хүүхэлдэйн киноноос гадна боловсрол сургалтын зорилготой бичлэг үзэх боломжтой.

Номын сан одоогийн байдлаар Солонгос монгол нийлсэн 1000 гаруй номтой бөгөөд мөн 1000 орчим DVD хальстай. Мөн  сургуулийн өмнөх насныханд зориулсан танин мэдэхүй, үлгэрийн номнууд ч өрөөтэй байна. Бяцхан уншигчид  эцэг эх, эмээ өвөөтэйгээ ирээд уншуулж үйлчлүүлэх боломжтой гэнэ. Одоогоор тус номын санд “Хүрээ” дээд сургуулиас хариуцан ажиллуулж байгаа ч “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуулиас гадна бусад сургуулийн бүх сурагчид хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой гэнэ.  




 


П.ТЭРГЭЛ 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Demii gydamj meterleh ajilaan zogsooj No 2017-12-14 11:15:33
    iimerhyy nomiin sangyyd dyyreg byrt baih saardlagatai tendee oroh hymyys ni dyyrch nom hebleltei bainga holbogdoh saardlagatai bna daa,Mongolchyyd aa!!!
    148.60.92.223
    Мэдэгдсэн Хариулах