Орон сууцны үнийн индексийг танилцуулна
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

08:30 цагт:
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаа“Ойн доройтол, хомсдолыг буруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах шаардлага, хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэвт арга хэмжээг р Шангрилла зочид буудлын Парис танхимд зохион байгуулна.

10:00 цагт: МҮХАҮТ, Монголын аялал жуулчлалын холбоо хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Хаана:403 тоот хурлын танхимд

10:00 цагт:  "Тэнхлэг зууч" ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын Орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкин дээр болно.

11:00 цагт:  BlueSky tower-ын 3 давхрын Topaz хурлын танхимд smartcar.mn цахим системийг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.

11:00 цагт:  Дээд боловролын хөгжлийн чиг хандлага, алдаа, оноо, асуудал шийдлийг хөндөн ярилцах шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг Төрийн ордны баруун талд байрлах Эрдмийн их сургуулийн 5 давхарт хурлын зааланд болно.

11:30 цагт:  Сангийн Яамны 9 давхарт Сангийн Яам болон Азийн Хөгжлийн Банкны дэргэдэх Японы Ядуурлыг Бууруулах Сангийн буцалтгүй тусламжаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих замаар амьжиргааг дээшлүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

11:30 цагт:  Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө" НҮТББ-аас Хүн төрөлхтөнийг аврах өв гүн ухаан буюу хөх толботнуудын нууц мэдлэг сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь дахин сэргээн байгуулагдан, жилийн хугацаанд зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Эмнэлгийн Б блок болох 10 тасаг бүхий 240 ортой, 6 хагалгааны өрөөтэй байрыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг байрны нээлтийн арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт болно.

12:00 цагт: Монгол улсын хөгжил дэвшил, ард иргэдийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн сайн үйлсийг зохион байгуулсан иргэд аж ахуй нэгж байгууллага төрийн болон төрийн бус байгууллага аймаг орон нутаг, дүүргийг тодруулан алдаршуулах "Монголын хүмүүнлэгийн шилдэг үйлстэн-2017" ёслол хүндэтгэлийн арга хэмжээг “Их Тэнгэр” цогцолборын “Хатан Туул” ресторандзохион байгуулна.

13:00 цагт: МУИС-ийн Номын сангийн 5 давхарын хурлын танхимд “ИХ СУРГУУЛЬ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХАМТЫН ХӨГЖИЛ” форум болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.