Эрүүл мэндийн салбар эрх мэдлийн хар зах биш

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, тус төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны дарга З.Наранбаатар нарыг АТГ-аас шалгаж, урьдчилан хорих төвд саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан, нарийн мэргэшлийн сургалтын дараах эмчлэх эрхийн зөвшөөрөл гаргаж өгөх нэрээр 15 хүнээс их хэмжээний мөнгө авч хувьдаа зувчуулсан хэрэгт сэжиглэн, саатуулсан аж.

Тэгвэл төрийн алба, тэр дундаа хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогдох салбарын хөгжлийг тодорхойлох чухал албан тушаалыг хашиж буй Б.Нарантуяа чухам ямар сэжмээр үүнтэй хутгалдав гэдэг нь хачирхалтай. Гэхдээ түүнийг анх энэ албыг авахдаа хэн гэгч даргын хапаасаар дамжсаныг эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр мэддэг юм билээ.

Тухайлбал, З.Нарантуяаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилсон хүн нь мэргэжлийн Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан А.Цогцэцэг гэнэ. Тэрбээр сайд болсныхоо дараа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Б.Нарантуяаг, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Т.Мөнхсайхан нарыг томилсон байх юм. Харин эд бүгд ар сайтай, бэл бэнчинтэй хүмүүс хэмээн салбарынхан шуугиж байсан. Тухайлбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа нь Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр, ГССҮТ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан нь Хүчит шонхор захын эзэн Тогтмолын хүү, ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын даргаар томилогдсон Л.Мөнхтулга нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирал асан Ц.Лхагвасүрэнгийн хүү, ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын даргаар очсон Б.Баярт нь "Гаалийн” гэгдэх Баатарын эхнэр ажээ. Харамсалтай нь сайд асны эдгээр томипгоо нүдээ олсонгүй бололтой.

Дээр дурьдсан Б.Нарантуяагийн хувьд ажилдаа хэрхэн ханддаг нь саяхан илэрсэн юм биш, бүр дөнгөж албаа авуутаа л улсын мөнгийг хайр гамгүй зарцуулж, нэлээд их шүүмжлэл дагуулсан нэгэн. Жишээлхэд, тэрбээр 2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийг орвонгоор нь эргүүлж, олон хүнийг ажлаа өг хэмээн тулган шахаж, дарамталж байсан гэдгийг тус байгууллагын ажилтнууд фейсбүүктээ тавьсан нь шуугиан тарьж байлаа. Хамгийн гол нь, Б.Нарантуяа дарга энэ талаар нийтэд дэлгэсэн нэгэн хүнийг “Мэдээллээ татан авч устгавал ажилд чинь эргүүлэн авна” гэж, багагүй мөнгөн дүнтэй тохироо хийсэн гэдгийг шар хэвлэлүүд онцолж байсан нь өдгөө баримт болон үлдсэн юм.

Түүгээр барахгүй тус төвд шинээр барьж, байгуулсан ариун цэврийн өрөөгөө эргүүлэн нураан засч улсын төсвийг орон сууцаа засч байгаа мэт хэдэнтээ өөрчилж, тэр бүртээ бүхэл бүтэн айпд засвар хийхийн дайтай зардал гаргаж байсан гэдэг.

Хамгийн ноцтой нь, Б.Нарантуяатай холбоотой томоохон шуугиан гарч байсан нь төгсөлтийн дараах шалгалт.

2017 оны хоёрдугаар сард сувилахуйн мэргэжлийн Төгсөлтийн дараах сургалтын шалгалтын сорил шаардлага хангаагүйн зэрэгцээ маш олон хүн тестийн түлхүүрийг ашиглаж тэнцсэн нь илэрч, Эрүүл мэндийн хөгжлийн төв нэг хэсэгтээ өргөдөл гомдолд дарагдсан бипээ. Мөн он гарсаар лиценз сунгуулах хүсэлтээ гаргасан эмч нар өнөөг хүртэл зохих зөвшөөрлөө авч чадаагүй байгаа гэнэ. Ингээд эмч хүрэлцээгүй хөдөө орон нутагт ажиллах эмч олдож байгаа ч лицензээ сунгуулаагүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулж чадахгүй байгаа тохиолдол олон байгаа аж.

Чухам эндээс л Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явааг харж болохоор. Ирэх жил улсын төсвөөс 893 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулна. Үнэндээ Монгол Улсад хамгийн их хийдэлтэй, зайлшгүй шийдэх олон асуудалтай салбар бол яах аргагүй эрүүл мэнд. Харамсалтай нь үе үеийн сайд нар, газрын дарга нар нь хүний сэтгэлээр хандаж, өөрсдөө хөлжиж аваад энэ салбарыг орхидог жишиг тогтсон.

Гэтэл өнөөдөр элэгний вирус, БЗХӨ-ий тохиодлоор манай улс дэлхийн бусад орноос хол тасархай байгаа. Мөн хорт хавдрын өвчлөл ч хүрээгээ тэлж, олон нийтийн сүлжээгээр хандив туслалцаа гуйсан хүний тоо өдрөөс өдөрт олширч байна. Өөрөөр хэлбэл, салбарын бодлогыг хэрэгжүүлэх учиртай Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ийм байдалтай ажилладгаас болоод иргэд элэг нэгт монголчуудаасаа гуйлга гуйж, тарчиг ард түмнийхээ сэтгэл гарган өгсөн хэдэн төгрөгийг аваад гадагшаа эмчилгээнд явж байна. Харин Б.Нарантуяа даргыг үүрэгт ажлаа авснаасаа хойш байн, байн гадагш явж, хамгийн үнэтэй далайн эрэг, зочид буудлуудаар тухалж, амарч байсан гэж эх сурвалж мэдээлэх аж.

Хар тооцоогоор бодоход л нэг удаагийн тансаг аялалд 50 сая төгрөг элбэг зарцуулна. Тэгвэл жирийн нэг монгол гэр бүл зургаахан настай охиноо хорт хавдраас салгахын тулд гадагш явахаас өөр аргагүйд хүрэх ба үүний тулд чухам өмссөн хувцаснаасаа бусдыг зарж, худалдаж, эцэстээ олон түмнээс хандив туслалцаа авч байж арайхийн 60 сая төгрөг бүрдүүлснээ нулимс дуслуулан ярихыг харлаа. Ямартай ч Б.Нарантуяатай холбоотой дээрх ноцтой мэдээлэлүүд бүгд хэвлэлээр гарч байсан гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх.

Тиймээс шударга ёс, тэгш байдлыг амлан гарч ирсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт, улс орны хөгжлийн суурь, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хамгийн том илрэл болсон эрүүл монгол хүний төлөөх энэ салбарын бүх нэгж, шатыг шалгаж, буруу булхай бүхнийг илрүүлж залруулна уу хэмээн хүсэх байна.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-01-07 09:19:46
    Нам гэдэг шат шатандаа мэргэжсэн хулгайч бэлддэг сүлжээ.Дарга болж хулгай хийгээд том дарга болно.Өөрийнхөө оронд бэлдсэн хулгайчаа тавина.
    202.21.102.162
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-12-15 14:49:00
    Гэмтлийн эмнэлгийн дарга гэж 60 тэрбумын хамсаатны талаар дандаа муу мэдээ гардагдаа! Тэднийхэн тэр нөхрөө энэ сайд зайлуулна гэсэн найдъар тавьж хардаг гэнэ
    202.21.106.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-15 00:39:56
    Яг 60тэрбумын схемээр тавигдсан БЗД_н 10нэгдлийн захирал авгай энэ эмэгтэйгээс дуутахгүй аашилж эмч ажилчдыг дарамталж хэл амаар доромжилж сууна
    66.181.191.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Otgoo 2017-12-14 23:20:07
    Gaaliin Baatariin avgai yamnii dargaa hiideggui ochihod eree ni dandaa tsoojtoi baidag humuus Akademiin ded erenhiilegch bolson davhar tsalin avdag geltseh yum ...
    220.119.216.68
    Мэдэгдсэн Хариулах
  • unen uu 2017-12-14 15:35:24
    Eruul mendiin buh darga nariig shalfah tsag bolson
    27.123.214.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Hahahaha 2017-12-14 13:02:42
    Narantuyag chi icheech yadarsan olnii zovlongoor old avsan avilgiinhaa mungunduu hahaj uneed doloon uuliin tsaguur dald orooroi gej eruue.
    43.250.126.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Hhhhh 2017-12-14 12:43:43
    Hunii shunal hyzgaargui yum daa
    150.129.141.127
    Мэдэгдсэн Хариулах
  • анхаа 2017-12-14 10:47:01
    үнэн зүйл бичсэнд баярлалаа зөв
    202.9.41.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Цогоо 2017-12-14 09:56:14
    Баярт гуай академийн дэд ерөнхийлөгч хүн шүү. Эрдэмтэн хүнийг арай бас
    66.181.181.152
    Мэдэгдсэн Хариулах
  • АВИЛГАЧДЫГ ЦААЗАЛ 2017-12-14 09:20:54
    ЦААЗАЛ. ОЛНЫ ӨМНӨ ЦААЗАЛЖ БАЙЖ Л ЭНЭ БҮХЭН УСТАНА
    202.9.41.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-14 07:47:22
    Зөвд зөөлөн, бурууд хатуу бай. Эс тэгвээс өөрийнхөө зам мөрийг хай. Төрийн алба руу бүү шургал.
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Emch 2017-12-14 07:13:08
    Narantuyatai gar niilj ene bukhniig hiij baisniig medek heregtei.Ded Said Byambasuren TuS yamnii D.Oyunchimeg Uranchimeg Enkhtsetseg bugd MER HYANALTAD baisan
    37.120.77.73
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-14 05:54:22
    Энэ Өсөхбаяр гэдэг бөх Монгол улсын Хаан юм уу, Заан юм уу. Эхнэр нь энд бужигнуулж байдаг. Дүүгээ /Начин Батбаяр/ Мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ажилд о...
    150.129.142.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Архангайхан 2017-12-14 05:08:09
    Цогцэцэг зайлуул юугаа мэдэхэв Цаана нь Өсөхөө аврагын дүүгийн ангийн хүүхэд Ж. Мөнхбат гэж ханхэнтий шиг ханагар бүх томилгоог мэдэж байсан хүн байгаа шүү.
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-12-15 12:51:36
      Яг үнэн
      103.229.122.104
      Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2017-12-14 06:45:26
      60 тэрбум төсөл хэрэгжээд байгаам уу
      66.181.181.196
      Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2017-12-14 04:37:29
    Ene shunaliin tulam humuussiin ovchin zovlongoor mongo hiideg lalaruud sain yavahiin harah yumsan
    103.26.195.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-14 04:34:47
    Rezedenturt orohod 2 say ni vnen sh dee
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Add 2017-12-14 04:25:58
    Ene bol 60 ter bum bish eroosoo Mongol uls iim bolson baigaag Ard bid haraad suuj bna shuu!
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Туяа 2017-12-14 04:24:19
    Хянаот байхгүй мөнгө. Хувьлаа үавших гж дарга болдрг нь үнэн ш дээ ажил хийх гж ордог хүн алга энэ ларга нарт харин ажилтнууд нь бор зүрхээрээ авс явна
    182.160.1.183
    Мэдэгдсэн Хариулах
  • Өмнөх даргынх нь хийж буй ажил 2017-12-14 03:51:44
    ЭМХТ-н мнөх дарга нь даргаа унагаач өөрөө дарга нь болчоод баяраа тэмдэглэж байсан юм. Энэ удаад ч тэрбээр ажлаа өгсөндөө өсөрхөж ийм асуудал босгож байна
    202.21.106.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-12-14 03:40:53
    Нөгөө л 60 тэрбум дотор зарагдсан сандал ширээнүүдийн доргио үргэлжилсээр. Гааль, Мэгргэжлийн хяналт, эрүүл мэнд, араасаа цуварч өгнөө. Шархаа нөхөхчид.
    66.181.172.173
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2017-12-14 03:05:03
    Хөгжлийн төв авилгад идэгдсэн нь үнэн шдээ. Энэ жил бүр аймаар болсон нь ч үнэн. 2,5 сая өгч резентурт орсон гэсэн. Нэн лиценз 500аас наашгүй гээл бүгд ярьдаг
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • damba 2017-12-14 03:01:31
    ene nowshnuudig bugdin shorond hiiiiii
    66.181.186.63
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-14 02:48:03
    энэ саруул гэж захиалгаар хүн гүтгэж байдаг новшийн сэтгүүлч дээ. ийм замаар олсон мөнгө лав сайн юм дагуулахгүй дээ.
    66.181.178.95
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2017-12-14 03:40:53
      Саруул гэж хүн асуудал дэвшүүлжээ, ХҮН ГҮТГЭСЭНГҮЙ ХАРИН ЭНЭ НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР ЗАВХРАЛЫГ ЕРӨНХИЙ САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АРИЛГАХ ҮҮРЭГТЭЙ
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-14 02:41:08
    Iim hudlaa medeelel taraahaa boliochee, uchigdur bas ene yamnii neg huniig bicheed l bsan zohion baiguulalttai zuil yvaad ehellee
    124.158.112.2
    Мэдэгдсэн Хариулах
  • ммммм 2017-12-14 02:40:08
    халдагдсан ажил хийдэггүй авилга авдаг байсан юмнууд бичиж байна. Хуучин дарга Бат-Эрдэнэ ийн даалгавар байна шүү дээ Одоо мөнгөгүй ажилгүй бочихоод үхэх гэж бн...
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-14 02:30:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Buyan 2017-12-14 02:27:42
    Mal bokhteigee adilkhan shunal khulgai avilgaliin buzar l bna! Yalii ni ohood yavuul! Nokhor ni ch adilkhan bogs doloodog Pyaldaga!
    66.181.180.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-12-14 02:15:27
    Гайгүй улсууд байсан шүү дээ. хэт харлуулах юм
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Saraa 2017-12-14 01:53:17
    Ex n gej yostoi buzar amitan bsan um. duuraisan bna
    150.129.143.57
    Мэдэгдсэн Хариулах