Хүмүүжигчдийг бичиг баримтуулах ажил үргэлжилж байна
 ШШГЕГ-аас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй нийт хоригдогсдыг бичиг баримтжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газартай хамтран шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хоригдогсдыг нэгдсэн байдлаар хамруулах, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан боловч иргэний цахим үнэмлэхээ аваагүй хоригдогсдын үнэмлэхийг харьяаллын нутаг дэвсгэрийн иргэний бүртгэлийн байгууллагаас гаргуулах, иргэний үнэмлэх, бичиг баримтын зөрчлийг арилгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Бичиг баримтгүй болон бичиг баримтын зөрчилтэй 2000 хүмүүжигчийг энэ үйл ажиллагаанд хамруулсанаас өнөөдрийн байдлаар 1300 гаруй хүмүүжигчийг бичиг баримттай болгож, зөрчлийг арилгуулсан бөгөөд үлдсэн 600 гаруй хүмүүжичийг бичиг баримтжуулах ажил үргэлжлэн явагдаж байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.