Шилдэг гэрэл зургийн шагналыг Б.Рэнцэндорж “Тамын зам” бүтээлээрээ хүртэв

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 2017 оны шилдэг гэрэл зураг тодруулах ёслол өнөөдөр болж, гэрэл зурагчид шилдгүүдээ шалгарууллаа.

Шилдэг гэрэл зургийн уралдаанд 80 гаруй гэрэл зурагчин 450 орчим бүтээлээ  ирүүлснээс Гран при шагналыг “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж хүртжээ. Тэрбээр "Road to hell" буюу "Тамын зам" гэрэл зургийн сурвалжлагаараа шилдгээр шалгарсан байна.

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын нөхцөл байдлыг буулгасан түүний энэ бүтээл "Reuters" агентлагаар дамжин дэлхий нийтэд хүрсэн юм.





Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.