Алсын зайн сургалт, зөвлөгөөн зохион  байгуулах боломжтой боллоо

Мэдээлэл хурдан шуурхай, үнэн зөв хүрдэг байх өнөө үеийн хэрэгцээ шаардлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2014 онд дэвшүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах” зорилтын хүрээнд ШШГЕГ-ын харьяа 26 шийдвэр гүйцэтгэх албадад Cisco брэндийн дуу, дүрсний өндөр чанартайгаар видео хурал зохион байгуулах боломжтой видео хурлын тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтад орууллаа.

Тус видео хурлын системийг суурилуулснаар
алсын зайн сургалт явуулах, хурал, зөвлөгөөн зохион байгуулах дээд байгууллагын бодлого, шийдвэр, удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийг богино хугацаанд мэдээлэн танилцуулах, бичиг хэргийн зардлыг багасгах, цаг хугацааг хэмнэх зэрэг олон давуу талтай юм байна.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus