“Нарны гүүр” төслийн удирдагч Маруока Кэнжиг Алтангадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын соёл боловсрол, нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж  АНУ дахь Зориг сангийн Ерөнхийлөгч Уолтер Женкинс, Монгол Улсын автозамын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс нь Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээр Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлж, энэхүү төсөл хөтөлбөрт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монголын 300 гаруй залуу мэргэжилтэнг хамруулсан байна. Тэрээр мөн Соёл, урлагийн залуу манлайлал хөтөлбөрийг санаачлан кино урлаг, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээллийн салбарт олон улсад өрсөлдөх чадвартай залуу манлайлагчдыг бэлтгэхийн зэрэгцээ Балетын тэтгэлэгт хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж Монголын үндэсний Консерватори /хуучин нэрээр Хөгжим бүжгийн коллеж/-ийн балетын ангийн багш, сурагчдыг тэтгэлэгтэйгээр АНУ-д сурган мэргэжлийг нь дээшлүүлжээ.

Япон Улсын иргэн Маруока Кэнжи нь “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдэд инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Үүнд, Улаанбаатар хотын төвийн авто зам, уулзварын өргөтгөл, шинэчлэлт, сайжруулалтын барилгын ажилд хяналт техникийн зөвлөгөө өгч, Туул голын хурдны зам болон Сэлбэ голын хурдын замын олон түвшний огтлолцлын уулзвар хэсгийн газар ашиглалтын хөгжилд зөвлөх үйлчилгээ үззлжээ. Мөн “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, техникийн ажилтнуудад технологийн семинар зохион байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажилд зөвлөгөө үзүүлэх, аймгийн төвүүдэд хэрэгжүүлэх авто зам, уулзварын барилгын ажилд хяналт технологийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тэрээр “Нарны гүүр” төсөл, “Нарны зам” төслийн ажлын удирдагч, төслийн менежер, зам төлөвлөлтийн мэргэжилтэн, улсын чанартай Эрдэнэ сум-Өндөрхаан чиглэлийн 250 км авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын удирдагчаар тус тус ажиллажээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-12-13 15:38:29
    улиг болсон алтан гадас биш хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан ч болох байсийм, 27 жил Монгол улсыг самарч сүйрүүлсэн ардчиллын алтан хараацайн...
    66.181.178.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-12-13 08:43:56
    Монголчууд Япончуудаас сурах юм их байна. Бид сайныг дагавал сарны гэрэл гэдэг. Шудрага эх оронч гэвэл одоо Япон хүн байна даа
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • dandar 2017-12-13 05:43:42
    Монголчууд бид Японуудтай хамтарч тэднээс суралцаж сайн зам гүүр барих хэрэгтэй.... Хэзээ ч Хятадуудаар биш тэд дандаа хулхи муу хийдэг... Авилга өгдөг авдаг......
    202.179.25.217
    Мэдэгдсэн Хариулах