22 хувьцаат компанийн хувьцаа арилжигдсан байна

Хөрөнгийн бирж өнөөдөр  I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 463,666 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эм Эн Ди" ХК /DLH/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.93 хувиар өссөн бол "Булган Гурил Тэжээл” ХК-ийн /GTJ/ ханш хамгийн өндөр буюу 13.04 хувиар уналаа. 

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,222.67 нэгж болж 0.19 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,578,580,001,601 боллоо. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine