Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны удирдлага болоод Экспорт, импорт хариуцсан хэлтсийн дарга зэрэг найман хүнийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнгөрсөн долоо хоногт баривчилж хорих 461 дүгээр ангид саатуулсан. Учир нь АТГ-ын байцаагчид Э.Аззаяа, Т.Баярсайхан нарын гэрт нэгжлэг явуулж, 200 сая төгрөгтэй тэнцэхүйц ам.доллар, юань зэрэг гадаад валютын мөнгөн дэвсгэртүүд гарч ирсэн. Мөн АТГ-ын байцаагчид Э.Аззаяа даргын ажлын өрөөнд нэгжлэг хийхэд түүний гадуур хувцасны халааснаас 30 сая төгрөгтэй тэнцэхүйц валют бэлнээр гарч ирсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл АТГ-аас дээрх хүмүүсийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтээ өчигдөр прокурорт хүргүүлжээ. Харин Нийслэлийн прокурорын газраас тэднийг яллагдагчаар цагдан хориулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт 346/я дугаартай “Яллагдагчийг цагдан хорих тухай” шүүгчийн захирамж гаргаж шийдвэрлэсэн байна.

П.ГОО
Оллоо.мн