Сум, дүүргийн ХАА-н тасагт малын генетикийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
 
 Байнгын хороо 2017 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан гэлээ. Мөн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томъёог жигдлэх зэрэг хууль зүйн техникийн болон редакцийн шинжтэй зарим засвар өөрчлөлтийг төсөлд нэмж тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
 
 Үүний дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь заалтыг “Энэ хуулийн 15.1-д заасан байгууллагын даргын албан тушаалд мал үржүүлэг, нөхөн үржихүйн чиглэлээр мэргэшсэн мал зүйч, Аймаг, нийслэлийн мал үржлийн албаны даргын албан тушаалд мал зүйч ажиллана”, мөн зүйлийн 16.6 дахь заалтыг “Сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт мал аж ахуйн үйлдвэрлэлийн технолги, малын генетик, нөөцийн бүртгэл, үржил, селекцийн асуудал хариуцсан мал зүйч ажиллана” хэмээн тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжсэн. Мөн “Мал зүйч мэргэжилтний нийгмийн баталгаа” гэсэн 19 дүгээр зүйлийг төсөлд нэмж тусгахыг гишүүд санал нэгтэйгээр дэмжив.
 
Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тус төслийг Байнгын хорооны дарга Ц.Гарамжав танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асууж, санал хэлсэн юм. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Гарамжав дээрх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-12-13 00:11:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-12-12 13:21:28
    Дэлхийд байхгүй бага ашиг шим өгдөг, давжаарсан монгол малын үүлдэр угсааг сайжруулах,ашиг шимийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ
    202.9.40.99
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-12 09:18:59
    мал зуйч гэж малаас дор амьтад сумдад юугаа хийхэвдээ малаа яаж маллахаа мал зуйч малаар заалгах малчин байх юм болов уудаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2017-12-12 09:35:14
      etseg mal shiiddeg zuiliig mal zuich nar shiidnee, oilgoson uu? maliin too osood baigaa n mal zuich nar ajlaa sain hiisnii ur dun gej medehgui yu kkkk.
      202.21.116.2
      Мэдэгдсэн Хариулах