Нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна

Энэ оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

Баялгаар нь авч үзвэл:

-          Алт           44.9тэрбум төгрөг,

-          Нүүрс       507.8тэрбум төгрөг,

-          Цайр        61.6тэрбум төгрөг,

-          Зэс            732.9тэрбум төгрөг,

-          Төмөр      11.6 тэрбум төгрөг,

-          Жонш       10.2тэрбум төгрөг,

-          Бусад       47.1тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ.

      

Энэ оны эхний 10 сарын байдлаар 40 сая тн нүүрс, 1 сая.тн зэсийн баяжмал, 17.4 тн алт, 4.7 мян.тн молибдений баяжмал, 6.7 сая тн төмрийн хүдэр, 3 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 104 мян.тн хайлуур жонш, 17.0 мян.тн хайлуур жоншны баяжмал,69 мян.тн цайрын баяжмал үйлдвэрлэсэн байна.

Эхний 10 сарын байдлаар улсын нийт экспортын 78.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам. доллар, үүнээс нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.