Авто үйлчилгээний газруудыг шалгаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаж байна. Уг шалгалтыг Нийслэлийн тээврийн газрын дарга Ч. Энхбат, дүүргийн Засаг даргын Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан орлогч Т.Батцогт нарын 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамтран баталсан удирдамжийн дагуу хийж байгаа юм. Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс хамтран хийж байна.

Харин шалгалтад авто үйчилгээ эрхлэгчид буюу Агрегат засвар, Кузов засвар, Тос тосолгоо, Авто угаалга, Сэлбэг худалдаа, Авто гоёл чимэглэл, Дугуй засвар, Авто худалдаа, Авто зогсоол эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагджээ.

Шалгалтаар, авто үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, Онцгой байдлын галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах, хог тээврийн, тохижилт цэвэрлэгээний гэрээ хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд  зөрчилтэй байсан 43 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.