Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын Урлах ухааны онолын цуврал номын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монгол төрийн түүхийн музейд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, албаны бусад хүмүүс, лам хувраг, иргэдийн төлөөлөл оролцов.

Урлах ухааны онолын цуврал номыг Монгол түмний уламжлалт бурхны шашин XX зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргажээ. Өмнө нь Г.Пүрэвбат ламтаны эрхлэн гаргасан ‘’Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн’’ хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурханы шашин дахь бурхдыг үзэж харсан даруйд гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага, суудал хөдөлгөөн, заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл, хэрэглээ, хэмжээ, хэлбэр хийц, билэгдэл утга зэргийг танин мэдэх боломжтой аж.

Энэхүү номд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурханы шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалсан байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.