
Тухайн жилийн чиг хандлага өвөрмөц урсгалуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулдаг нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “Улаанбаатар-2017” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
10 дахь удааагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд нийслэлийн найман дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан нийт 130 гаруй үсчин, гоо засалч, хумс засалч эмэгтэй, эрэгтэй үсний гоёл, хуримын засалт, будалт, боди-арт, хумс, дизайн зэрэг 12 төрлөөр өрсөлдөв.
Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүрэг “Шилдэг дүүрэг”-ээр шалгарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮГЗХ-ны өргөмжлөлөөр шагнууллаа.
Тэмцээний дүн:
- 1.Нийслэлийн аварга эмэгтэй үсчнээр Грийс салоны үсчин Б.Ичинноров шалгарч, Гранпри шагналаар;
- 2.Нийслэлийн аварга эрэгтэй үсчнээр Хос шагай салоны үсчин Y.Цацралтуяа шалгарч Гранпри шагналаар;
- 3.“Шилдэг сургууль” шагналаар Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж;
Ганцаарчилсан төрөлд:
- Эрэгтэй креатив төрөлд Видал салоны Б.Уртнасан мөнгөн медаль;
- Эмэгтэй салоны тайралтын төрөлд Видал салоны Ө.Цэлмэгсайхан хүрэл медаль;
- Тайзны нүүр будалт төрөлд Болор салоны О.Отгонтуул алтан медаль;
- Хуримын нүүр будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Б.Отгонбаатар мөнгөн медаль;
- Биен дээрх будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Н.Энхчимэг алтан медаль, Грийс салоны А.Урангоо мөнгөн медаль;
- Миксмедиа хумс урлал төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг алтан медаль;
- French хумсыг акрилаар бүрэх урлал төрөлд Сити сургуулийн оюутан Н.Аминхүслэнтусгай байр;
- Үндэсний хэв шинжийг харуулсан уламжлалт авангард үс самналтын бэлэнбүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Н.Оюунчимэг алтан медаль, ҮУПК-ийн оюутан Д.Золзаяа мөнгөн медаль;
- Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэнбүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Г.Баярдэлгэр алтан медаль, Грийс салоны А.Урангоо мөнгөн медаль;
- Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэнбүтээлийн төрөлд Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам алтан медаль,ҮУПК-ийн оюутан Б.Цэндгэрэл мөнгөн медаль, Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам хүрэл медаль;
- Уран сэтгэмжийн хумс урлалынбэлэн бүтээлийн төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг тусгай байр, ҮУПК-ийн оюутан Г.Хөтөлсайхан тусгай байрт тус тус шалгарлаа.
.jpg)
.jpg)


Б.Орхон