Сонгууль бүрийн дараа улс төрийн намуудын ёс юм шиг хийдэг ажил бол Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулдаг. Энэ удаад ч үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН-ын энэ жишгээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхээд байна.
1990 онд Ардын депутатуудын хурлын сонгуулийн хууль батлагдсанаар парламентын чөлөөт сонгуульд олон нам оролцож, Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгосон нь ардчилсан сонгуулийн үндсийг тавьсан анхны том алхам болсон юм. Гэхдээ Монголчууд энэ цагаас хойш хэд хэдэн хувилбараар сонгуульд оролцоод байна. Энэ удаад ч бас сонгуулийн хуульд гар хүрэх ажлаа эхлүүлсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгээс өчигдөр “Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас ажлын хэсэг гаргахаар шийдсэн. Сонгуулийн хуулийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар, Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулах ажлын хэсгийн захирамж гарсан. УИХ-ын 2016 оны сонгууль Сонгуулийн тухай хууль гээд нэг хуулиар явагдсан. Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө Сонгуулийн тухай хууль гурван хуультай байх ёстой гэж ярилцаж байгаад амжаагүй. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэхээр ярилцаж байна” гэлээ.
2012 онд анх удаа холимог тогтолцоогоор сонгууль явуулж УИХ-ын 76 мандатын эзний 48-ыг нь мажоритар буюу уламжлалт хэлбэрээр тойргуудаас, 28-ыг нь пропорциональ буюу хувь тэнцүүлэх зарчмаар намуудын жагсаалтаар сонгосон. Харин өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн хуульд өөрчлөлт орж жижиг мажоритар гэсэн хувилбараар сонгууль явагдсан.
Сонгуулийн ямар системтэйгээс шалтгаалж улс төрийн намуудын төлөвшил зөв эсвэл буруу чиг хандлага руу явдаг, үүнээс сонгогчдын сонголтондоо итгэх үнэмшил бүрддэг жишигтэй. Дэлхийн улс орнуудын олон аван жилийн практикаас харахад сонгуулийн мажоратори системтэй улсад нэг, хоёрхон нам ноёрхсон тогтолцоо төлөвшдөг бол пропорционал эсвэл холимог системтэй улс оронд хоёр ба түүнээс дээш намууд парламентын суудлыг хуваадаг байна. Манайд ч энэ хандлага ажиглагдсан бөгөөд 2012 оноос өмнө УИХ-д МАН, АН гэсэн хоёр л нам хамгийн олон суудал авч, хуулийн дагуу уг хоёр нам л албан ёсны бүлэг байгуулж ажилладаг байсан. Өөрөөр хэлбэл дээрх хоёр намаас өөр нам УИХ-д найм болон түүнээс дээш тооны суудал авч парламент дахь албан ёсны бүлэг байгуулж байгаагүй. Харин 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулсны үр дүнд анх удаа гуравдагч хүчин буюу МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авч албан ёсны бүлэг байгуулан ажилласан түүх бий. Гэвч өнгөрсөн удаагийн сонгуулийн үр дүнгээр хоёр нам парламентад бүлэг байгуулан ажиллаж байна. Тэд Сонгуулийн хуулийг бүхэлдээ тогтолцоогоор нь шийдэх тухай ярьж эхэллээ. Эрх баригч хүчнийхэн энэ удаад Сонгуулийн хуулийг хэрхэн өөрчлөхийг харах л үлдэж байна. Ямартай ч Р.Бурмаа, А.Бакей нарын хүчин чармайлтаар батлагдсан Сонгуулийн нэгдсэн хууль задрах нь ээ.

П.ГОО
Оллоо.мн