Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулна

07:00 цагт: "БОГД ЛАМЫН ДҮЙЧЭН” ЗУЛЫН 25-ны өдрийг тохиолдуулан Энэтхэгийн Сэрамэ хийдийн аграмба Агваан Палжор "Тэгчэн сожон" буюу "Тэтгэн ариусгах" нэг өдрийн сахилийг сүсэгтэн олонд хүртээнэ. Хаана: МБШТөв Гандантэгчэнлин Хийдийн Гунгаа Дацанд

09:00 цагт: Төрийн ордны "В" танхимд “Монгол улсад Халдварт бус өвчнийг бууруулахад хөрөнгө оруулалтын өгөөж, эдийн засгийн тооцооллын үр дүн”-г танилцуулах ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ-ыг ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ зохион байгуулна.

09:00 цагт: Глоб Интернэшнл төв БСШУСЯ-тай хамтран “Боловсролын салбар дахь нийгмийн эгэх хариуцлага” сэдэвт бодлогын зөвлөгөөнийг Улаанбаатар Зочид Буудлын “Номын Хүрээ” танхимд зохион байгуулна.

09:00 цагт: "Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдэвт Залуучуудын үндэсний чуулган Төрийн ордонд болно.

09:00 цагт: ХХААХҮ-ийн яамны нэг давхарт "Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци 2017" зөвлөлдөх уулзалт болно. Нээлтэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг оролцоно.

09:00 цагт: "ДЭЛХИЙН ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛЗҮЙН ЧИГ ХАНДЛАГА" сэдэвт эрэн сурвалжлах сэтгүүлчдийн уулзалт, хэлэлцүүлэг болно. Хаана: Business Tower (Драмын театрын барун урд) – 19 давхарт, SMS төвд

09:30 цагт: Шадар сайд Ө.Энхтүвшин өрөөндөө Урчуудын эвлэлийн 75 жилийн ойг тохиолдуулан тус эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авна.

11:00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон явуулж буй “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал mev яамны хурлын танхимд болно.

11:00 цагт: Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайланг танилцуулна. Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд

 

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал болно. Мөн III улирлын дундаж цалингийн мэдээлэл хүргэнэ. ЗГ-ын 3 дугаар байрны 204 тоот мэдээллийн танхимд

11:00 цагт:  Дэлхийд ганцхан Монгол хэл бичгийн "Уран бичлэг" үзэсгэлэн мөн Монгол Уран бичлэгийн баримтат кино бүтээлийг үнэ төлбөргүй ирж үзэхийг урьж байна. Хаана: Монголын Үндэсний Мүзей.

13:00 цагт: Монгол Улсын Филармонийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн баярын хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно.
 
13:00 цагт: Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 85 жилийн ойн баярын хурал, Хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд
10:00-14:00 цагт: Их дээд сургуулийн оюутан, залуусын дунд “Аюултай хог хаягдал, Хог хаягдлын менежмент ” сэдэвт илтгэлийн тэмцээн болон аюултай хог хаягдлын үзэсгэлэн
14:00-17:00 цагт: "Автомашины баттерей түүний хор уршиг" хэлэлцүүлэг тус тус зохион байгуулагдана.
 
Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах судалгааг дэлхийн банкнаас хийжээ. Судалгааны дүнгийн талаар өнөөдөр ШУТИС- ийн төв байранд хэлэлцүүлэг өрнүүлнэ. Утас: 99298837

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.