
Энэ өдөр билгийн тооллоор өвлийн эхэн сарын 25 бөгөөд буддын шашинтай бүх улс түмэн Богд Зонховын их дүйцсэн өдөр буюу "Зулын 25" хэмээн тэмдэглэж заншсан. Эл өдрийг буян ном хуруулан, махан хоол идэхгүй цагаан хоол идэж өнгөрүүлдэг заншилтай.
Мөн муу үйл хийх, уур бухимдлыг тэвчих, элдэв үг хэллэг хэрэглэхийг цээрлэдэг. Энэхүү өдөр Богд Зонховын төгс гээгэрсэн бөгөөд нас нөгчсөн өдөр. Тийм учраас Монгол хүмүүн бид буян ном үйлдэж, лам хуврагууд ном хур айлдан бурхан шашиндаа манал өргөдөг юм.
Мөн өвлийн эхэн сарын 25-наас өмнө өвлийн идшээ бэлтгэдэг нь амьтны амь муулсан үйлээ өөх тосоор нь зул асааж, цайруулдаг уламжлал ч үүнтэй холбоотой аж.
Б.Орхон