Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор болон, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.