Хөрөнгийн зах зээлийн итгэл сэргэж байна

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тоо өмнөх оны мөн үеэс 6825 нэгжээр буюу 45.9 хувиар өссөн бол арилжааны дүн хоёр дахин нэмэгдэж, 208.5 тэрбум төгрөгт хүрлээ.

ҮЦТХТ-д энэ оны гуравдугаар улиралд нийт 12964 данс нээгдсэний 10689 нь шинэ, 2275 нь холболтын данс байна. Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 2.08 их наяд төгрөгт хүрсэн нь 2016 оны эцсийн байдлаарх ДНБ-тэй харьцуулсан харьцаа 8.7 хувь болсон нь жилийн өмнөхөөс 2.7 пүнктээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хувьцааны зах зээл дээр ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 60.9 хувиар, MSE-ALL индекс 29.9 хувиар өссөн бол бондын зах дээр Засгийн газрын үнэт цаасны 169.5 тэрбум төгрөгийн анхдагч зах зээлийн, 29.6 тэрбум төгрөгийн хоёрдогч зах зээлийн арилжаа хийгджээ.

П.ГОО

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ёоноо 2017-12-12 02:38:31
    Сэргэхээр барах уу, бүр мандах маягтай болоод байгаа ш дээ.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах