Цагаатгагдсан хүмүүст 19 тэрбум төгрөг зарцуулжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар  улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд цагаатгах тухай гомдол гаргах хугацааг тухайн хууль батлагдсанаас хойш хоёр жилээр эцсийн удаа сунгах гэсэн зөвлөж өгсөн. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс энэ хуулийг гаргасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, УИХ-ын дэд даргын хувьд би УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэлтэй нийлээд хуулийн төслийг санаачлан өргөн барьсан. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш өргөн баригдсан учир Хууль тогтоомжийн хуулийн дагуу бүх яамдуудаас судалгаа дүгнэлтээ авсан, эдийн засгийн тооцоолол гарсан, холбогдох хүмүүс, байгууллагаас саналуудыг нь авсан хууль. Даргын зөвлөлөөр орчихсон энэ долоо хоногт байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Хууль 2018 оны төсөв батлагдсанаас хойш гарч байгаа учир хууль хэрэгжих хөрөнгийн асуудал 2019 оноос 2020,2021 онд багтааж нөхөн олговрыг олгох тооцоолол гарсан байгаа юм байна.  Харин  “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд”  төрийн бус  байгууллагыг хэлмэгдэсдийн ар гэрийнхэн байгуулж тэргүүнээр Д.Дашдаваа ажиллаж байгаан юм байна.  Д.Дашдаваа гуайн гэхэд л  өвөө, эмээ аав ээж гээд хэдэн үеэрээ хэлмэгдэлтэд өртөж яваа учраас энэ холбоог байгуулж хуулийн төсөлд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, саналаа оруулж, санал бодлоо тусгахыг зорьсон гэдгээ хурлын үеэр хэлж байлаа.

Мөн тэрбээр "1998 оны нэгдүгээр сард Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль батлагдсан гарсан. Батлагдан гарсанаасаа хойш буюу 1922-1990 оны хооронд улстөрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн тоо нийтдээ 36 мянга орчим байна гэсэн тооцоолол гардаг. 1939-оноос хойш хэлмэгдсэн хүмүүс нийтдээ 31 мянга 220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28268 нь улсын комисс байгуулагдсанаас хойшхи хугацаанд цагаатгагдсан байна. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжээд 18 жил болж байна. Хуулийн хүрээнд цагаатгагдсан хүмүүст нөхөн олговор, орон сууц, холбогдох зардлууд гээд нийтдээ 19 тэрбум 820 сая төгрөгийг гаргаж зарцуулж, 18558 хүнд олгосон байна гэсэн статистик тоо байна. Хэлмэгдэгчийн үр хүүхдүүд нийт 200 гаруй нь эцэг, эх нь цаазлагдсан, 100 гаруй хүмүүс нь шоронд хоригдож, нас барсан 400 гаруй хүн байна. 1937 оноос хойш одоо амьд сэрүүн байж байгаа 80-90 настай хүмүүс байна. Эцэг, эх нь хэлмэгдсэн учир эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд сураагүй. Дээд боловсрол эзэмшээгүй, янз бүрийн ажил төрөлд оруулдаггүй байсан зэргээс болж төрөөс өгдөг нийгмийн халамж хүртээмж зэргээс хоцорч хохирч явсан гэдэг дүгнэлтийг ажлын хэсгүүд гаргасан. Ийм асуудал яагаад яригдах болов гэхээр уг хууль 2011 оны арванхоёрдугаар сарын 25-нд өргөдөл хүлээн авах хугацаа нь дуусгавар болчихсон байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл долоон жилийн хугацаанд ямар нэгэн өргөдөл шинээр хүлээн авч чадаагүй. Тиймээс ч хугацааг сунгах оролдлого өмнө нь хийж байсан ч шийдэгдээгүй буюу хугацааг сунгаж чадаагүй. Үндэсний аюулгүй зөвлөлөөр 2014 оны арванхоёрдугаар  сарын 25-ны өдрийн хурлаар зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж дээр гурван зүйлийг УИХ-д зөвлөсөн байдаг. ТЕГ-ын тусгай архивт хадгалагдаж байгаа хэргүүдийг шалгаж дуусгаж, шаардлагатай хэргийг цагаатгах, улстөрийн хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн хэргийг ар гэрээс нь ирсэн өргөдөл, хүсэлт нотлох баримтыг үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэх гэсэн байдаг” юм гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Max Bent 2017-12-20 12:14:57
    Жижиг ба том хэмжээний зээлдүүлэгчдэд зориулж далайн зээлдүүлэгчид ба барьцаат зээлүүд 2% -ийн хүүтэй. Бизнесээ эхлүүлэх, эсвэл төлбөрөө төлөхөд танд зээл хэ...
    105.112.39.28
    Мэдэгдсэн Хариулах
  • mngl 2017-12-12 07:00:38
    Tegeed heregtei hereggui umaar onoo avah gesen umnuud, urd chin hiih um zondoo bnshd.
    103.26.194.245
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-12-12 06:57:05
    ongorsonteigee zuuraldahaar uragshaa harah heregtei tuuh bol tuuh tuuhiin aldaag bugdiin zasna gebel u blh ve. Uhsen hun bolgoniig yagaad gedgig todruulah uu?
    103.26.194.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Балдансамбуу 2017-12-12 02:22:50
    1932 оны эсэргүү хөдөлгөөнд оролцсон гэдэг хэргээр цаазлагдсан, шоронд нас барсан хүмүүсийн асуудлыг хөндөж таих болсон баймаар даа.
    103.9.90.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-12 01:52:08
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ygjtur( 2017-12-11 10:48:41
    Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • hiu 2017-12-11 10:38:48
    ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг....
    41.85.161.157
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2017-12-11 09:50:32
    яасан ч цагаатгаж дуусдаггүй ажил вэ. Хэлмэгдсэн болж жүжиглээд л улсын мөнгө нийлж хумслаад хулгайлаад байгаа хүмүүс одоо цадах болоогүй юу. Залиалан хийгчид ю...
    202.9.40.199
    Мэдэгдсэн Хариулах
    • чулуун 2017-12-11 12:35:28
      хэлмэгдүүлсэн МАН МАХН гэж баян намууд байхад нөхөн олговрыг тэднээр төлүүл иргэд төлөхгүй
      150.129.141.64
      Мэдэгдсэн Хариулах
    • ayuda  2017-12-11 10:44:22
      Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
      41.85.161.157
      Мэдэгдсэн Хариулах