УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Д.Хаянхярваа хэлэхдээ “Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс гарсан саналд үндэслэж, цаашид хэрхэн ажиллах зарчмаа тогтлоо. Хоёрдугаарт, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар санаа оноогоо ярилцаж, гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн судалгаа тооцоог сайтар хийж байгаад энэ ондоо багтааж батлахаар ярилцсан байна. Уг нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд 2019 оны төсөвт хөрөнгө мөнгийг нь суулгаж 2019, 2020 он гэхэд улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн асуудлыг шийдвэрлэж дуусгахаар зорьж байгаа ажээ” гэлээ.
Мөн энэ үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон байна. Зарчмын ямар өөрчлөлт оруулах гэж байгаа юм бэ?
-Дээрх хуулийн асуудлыг өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын даргын захирамжаар УИХ-аас ажлын хэсэг гаргахаар шийдсэн. Сонгуулийн хуулийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар, Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулах ажлын хэсгийн захирамж гарсан. УИХ-ын 2016 оны сонгууль Сонгуулийн тухай хууль гээд нэг хуулиар явагдсан. Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө Сонгуулийн тухай хууль гурван хуультай байх ёстой гэж ярилцаж байгаад амжаагүй. Одоо бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын сонгуулийн тухай, Орон нутгийн сонгуулийн тухай гэсэн гурван чиглэлээр боловсруулж өргөн мэдүүлэхээр ярилцаж байна.
-Улс төрийн намуудын санхүүжилтийн хууль гэж тусдаа хууль байх уу?
-Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа гаргах уу эсвэл улс төрийн намуудын хуульдаа оруулах уу гэдгийг ярилцаж байна.
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт дээр гишүүд санаа, оноогоо хэлж байна. Яг ийм тийм өөрчлөлт орно гэж нарийн зүйл одоохондоо алга. Өмнөх дөрөв таван жил ямар хүрэээнд энэ асуудлыг шийдэж ирсэн тэр жишгээрээ явах ёстой.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн