ОХУ-ын иргэн В.А.Кокшаровыг Алтан гадас одонгоор шагнав

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар тус тус шагнав.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө.

ОХУ-ын иргэн В.А. Кокшаровыг Алтан гадас одонгоор, А.В. Пономаревыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Монгол улс, Оросын Холбооны Улсын уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх, Монгол Улсад мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын иргэн, Уралын холбооны их сургуулийн захирал  Кокшаров Виктор Анатольевичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор, Уралын холбооны их сургуулийн доктор Пономарев Александр Владимировичийг Монгол Улсын төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

ОХУ-ын Уралын холбооны их сургуулийн захирал  Виктор Анатольевич Кокшаров нь Монгол Улс, ОХУ-ын харилцаанд онцгой анхаарал тавин ажилладаг бөгөөд захирлаар ажиллах хугацаандаа тус сургуулиас Монгол Улстай харилцах харилцаанд чанарын өөрчлөлт гарсан байна. Мөн Монголоос төгсөгчидтэй харилцаа холбоо байнга тогтоож Уралын холбооны их сургуулийн төлөөлөгчдийг ахлан Монголд хоёр удаа ирж байв.

Уралын холбооны их сургуульнь 1960-аад оноос эхлэн Монгол Улсад 1200 гаруй инженер бэлтгэж өгчээ.

Тус сургууль нь БСШУСЯ, МУИС, ШУТИС, “Эрдэнэт” ХК зэрэг газартай хамтын ажиллагааны 12 гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь ихээхэн анхааран ажиллаж байгаа юм.

Уралын холбооны их сургуулийн 1200 гаруй төгсөгчөөс Монгол Улсын үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд болох З.Энхболд, Б.Жигжид, Ц.Цэнгэл, Г.Мөнхбаяр, Б.Чойжилсүрэн, Ч.Пүрэвдорж, академич Д.Дашжамц, С.Батмөнх, Д.Содномдорж нарын зэрэг олон эрдэмтэн, доктор, төр, нийгмийн зүтгэлтэн төрөн гарчээ.

Уралын холбооны их сургуулийн доктор Александр Владимирович Пономаревын санаачилгаар Монголд Уралын холбооны их сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдаж үр дүнтэй ажиллаж байгаа юм.

Энэ холбоо нь гадаад улсад байгуулагдсан хоёр дахь холбоо болжээ. Энэ холбоонд тус сургуулийг төгссөн олон арван нэр хүндтэй хүмүүс ажиллаж байна. Тус холбоо нь Уралын холбооны их сургуулиас Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудтай харилцан ашигтай хамтран ажиллах төсөл, хөиөлбөрийг боловсруулан ажиллахад тусалдаг бөгөөд  2015 онд Уралын холбооны их сургууль, ШУТИС хамтран олон улсын оюутны отряд байгуулж Екатеринбург, Улаанбаатар хотын  барилгын байгууллагуудад ажиллуулжээ.

Эдгээр ажил нь хоёр орны хооронд дипломат харилцаа хөгжүүлэх шинэ хэлбэр болж байгаа юм.

Александр Владимирович Пономаревын санаачилгаар бакалавр, магистрын зэрэг хамгаалах боловсролын хамтарсан 5 хөтөлбөр боловсруулан ажиллаж, Монгол Улсын үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх болон Монголын боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 2015 онд түүнд Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол хүртээж байсан юм.

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зи зайлаа 2017-12-12 01:29:51
    Уралийн Полийн дээдийг төгссөн мундаг монгол аав ээжин хүүхдүүд бий. Хамгийн шавхруу нь Зи дээ.
    110.18.176.132
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-12-11 11:54:28
    Улс эх оронд хэрэгтэй юм хийсэндээ. Монголыг яаж хөгжлийн замд хөтлөх вэ? гэсэн том бодлого боловсруулаад явах хэрэгтэй байна даа. Танил тал харж шагнах яах вэ?...
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Бат 2017-12-11 11:55:25
      хэрэгтэй юм хийхсэндээ гэж залруулах
      202.131.225.6
      Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2017-12-11 10:49:32
    ХЭНИЙ ТӨГСГӨСӨН СУРГУУЛЬ БАЙХ НЬ ХАМААРГҮЙ ШҮҮ ДЭЭ ??? ГОЛ НЬ МОНГОЛ УЛСАД ӨГӨӨЖТЭЙ 1200 ИНЖЕНЕР БЭЛТГЭСЭН БОЛ ШАГНАХААС ӨӨР ЯАХ ЮМ.
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зө 2017-12-11 09:44:49
    женко биш зи ерөнхийлөгч гэдэг нь үнэн юм байна хөөе, сурч байсан сургуулийнхаа хүмүүсийг шагначиж
    150.129.143.111
    Мэдэгдсэн Хариулах
    • Finance 2017-12-11 10:45:25
      Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
      41.85.161.157
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-11 08:06:58
    зи- ийн зарлигаар гээгуй нь их юм одон гардуулах ч одоо энуухэнд уих - ын гишуудийг номхон зогсоогоод загнааг хундээ энэ чонын бэлтрэг хятадын шээс зи
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • fhtrd 2017-12-11 10:45:33
      Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
      41.85.161.157
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-12-11 07:35:31
    Зи төгссөн сургууль юм байна
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
    • ghhf 2017-12-11 10:45:50
      Зээлийн хєнгєлєлттэй зээлийн санал, санхїїжилт. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу: ayudaentreparticular@gmail.com Whatsapp: +33644664081
      41.85.161.157
      Мэдэгдсэн Хариулах